МИНИЙ АМЬДРАЛЫН ЗУН - Шинэ бичлэгүүд http://arima.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Mon, 13 Jul 2009 12:30:44 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[САНААНД ТОДХОН НААДАМ]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=223827

...Ээжийн зэхэж тавьсан шинэ хувцсыг өмсөх гэж яарсаар өглөө эрт ээ гэгч сэрнэ. Наадмын өглөөний тэнгэр дандаа л цэлмэг байх... Эсвэл тэгж санагддаг ч байсан байж мэднэ. Сумын төвийн баруун урд байх хоёр асар бүхий багавтар дугуй хашаа бол наадмын талбай. Тийш цувах олны дунд хөл хөөр болон дэгдсээр явж очиход олон морьтнууд  хөшилдөн, дуу хуур хөгжиж сэтгэл улам л дэвэргэн болж орхих...
Улаан хөхөөр алагласан Монгол Улсын далбаа салхинаа дарцаглаж, уртын дууны шуранхай хадаан наадам эхэлнэ. Наадмын нээлтэнд миний аавын бичсэн “Түнэл минь” найраглалын хэсгээс дандаа уншина.
[...]]]> Mon, 13 Jul 2009 12:30:44 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=223827 <![CDATA[Аав домог хэлж байна: ШАДАР ВАНГИЙН ЧУЛУУ]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=194906 Төв Азийн цээжнээ орших тэнгэр заяат Монгол Улс газар нутгийн тогтоц, байгалийн баялаг, ан амьтан, түүх дурсгал, домог цадигаараа үнэнхүү баялаг бөгөөд тансаг билээ. Тэр дундаа Хөвсгөл нутаг Монголын нэгэн Швейцарь гэгдэж, үлэмж гайхамшигт байгаль, уул ус, домог түүхийн өлгий болсон газар юм. Энд би нутгийн нэгэн домгийг өгүүлье. [...]]]> Sat, 30 May 2009 16:29:23 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=194906 <![CDATA[ЗҮРХЭН ДОТОР МИНЬ ЗҮҮРМЭГЛЭН ДОХИХ...]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=185584

Цог-Өндөр... Энэ уулын баруухантаа аавын минь мэндэлсэн өвөлжөө бий

 

………

Түнэл! Энэ богинохон үгийг өөртөө шивнэх бүрт миний дотоод шувуу догдлон догдлон дэвнэ.

Аавын минь “унасан” Цог-Өндөрийн булан! [...]]]> Thu, 14 May 2009 11:12:52 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=185584 <![CDATA[Сансрын уудмаас ч гэрэлтэх миний хөдөө]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=118989 ...Одод жингэнэнэ... Оддоос будрах цасан бас үл мэдэг жингэнэнэ... Мөнгөн дуулгат уул тал хүнгэнэнэ... Мөсөөр хучигдсан гол мөрөн далд хүнгэнэнэ... Анир алдарсан өвлийн тэнгэрээс туяа татан, аяа миний хөдөөд одоо бурхад чуулж байгаа...

Бурхад чуулдаг хөдөөд минь ижий аав минь суугаа... Буурал буурал өвгөд хөмсгөө цантуулж  алхаа... Харц тунамал охид дээлэн дотор гунхаа... Ханхар ханхар хөвгүүд өвлийн талаар давхиа... Жилдээ ганц эргэдэг холхи нутаг минь... Жирийн бус төгөлдөр гоо үзэсгэлэн минь... Инээдэн цаанаа нуусан гэрэлт гуниг минь... Ижийгээ санахдаа эгээрэх гэгээн дуудлага минь... [...]]]>
Wed, 31 Dec 2008 14:38:35 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=118989
<![CDATA[ӨВЛИЙН ҮЛГЭР]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=98466    ...Надад үлгэр ярьж өгдөг өвөө байсангүй. Ихээ эрт тэнгэрийн орноо одож, сүүмэн хөх одонд хувилсан тэр эрхэм хүний дүү бидэнд ярьж өгөх байсан үлгэрийг Түнэлийн минь гүн тэнгэр, жирвэгэр одод, жирийн биш гэрэлтэгч саран орлож үлдсэн юм.

Жаалхан ахуйн өвлийн үдшүүдээ эргэн дурсахаар дүүтэйгээ хамтдаа хэвтээд номноос уншиж цээжилсэн үлгэрүүдээ нэг нэгэндээ ярьж, онигоо зохион инээлдэж байсан минь хамгийн түрүүнд санагддаг. [...]]]> Mon, 17 Nov 2008 10:57:45 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=98466 <![CDATA[ТҮНЭЛ МИНЬ]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=85345 Энэ миний аавын бичсэн шүлэг юм байгаан. Сумын наадмын нээлтэнд арван хэдэн жил уншигдаж байгаа манай Түнэлийн "сүлд шүлэг" дээ хэхэ.

 

Азийн хөх сувд Хөвсгөл далайгаас ундрагатай
Арван зуунаар бишрэгдсэн хан хурмастын дуудлагатай
Ассан гал шиг дүрэлзсэн оргил булаалдсан уулстай
Айзам түрлэг шуранхайлсан дуу хуурын уянгатай

Түнэл- Уулсын минь сүр
           Цэцэгсийн минь охь
           Нутгийн минь алдар
           Түмний минь бахархал!

Суут эзэн Чингисийн цусан хэлхээ тасраагүй
Шоол, Бийж, Ёлгос - Урианхай түмний өлгий
Сумны зэв шиг хатаагдсан Хотгойдын баатар Чингүнжавын
Мөрөө тамгалж дархалсан Нарийн хавчуугийн даваа
[...]]]> Thu, 09 Oct 2008 14:11:49 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=85345 <![CDATA[НЭГ Л ТӨГӨЛДӨР, НЭГ Л ТУНГАЛАГ...]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=69580     Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Улаанбаатараас ойрхоон гарч хоёр хоног ёстой сайхан амрав. [...]]]> Mon, 28 Jul 2008 13:25:05 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=69580 <![CDATA[ИЖИЙ - УЛИРАЛ]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=67922 ДОЛООН САР ГАРАВ УУ ҮГҮЙ ЮУ СЭТГЭЛ НЭГ Л ЖИГТЭЙ ДОГДОЛЖ ЭХЛЭХ...
ТЭР ДОГДЛОЛ НЭГ Л ЯАРУУ, БАС ЯРУУ!

...Тийм нэг гэгэлзсэн дулаахан догдлолын алс руу саравчилваас тэртээх Түнэлийн уулс нүдний үзүүрт будантаад л... Жижигхэн Хар-Ус маань тунгалагхан хоржигнож, усны хөвөөгөөр ангир дэвэх нь үзэгдэх шиг...


Нуураа орхин нисэх ангирын ганганаа ижийн минь хоолой  зангирахтай ижил сонсогдмуу...
[...]]]> Mon, 21 Jul 2008 14:05:03 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=67922 <![CDATA[МИНИЙ ОХИНЫГ ЭРХЛҮҮЛЭЭРЭЙ ТА НАР :Р]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=67736     Амралтын өдрийн мэнд өө? Арима "ганган" блогтоо тухлаад, цонх юуг нь цэлийтэл нээчихээл суужийна. "Цэнхэр сарны гэрэлд"-ээ түр зуур хаачихсан. Жаахан амсхийе. Жаахан л... Намар ирэхээс урьтаж эрвээхэйн далиа зүүж байгаад хэсэг эрвэлзээтхий гсн хэхэ. [...]]]> Sun, 20 Jul 2008 14:36:05 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=67736 <![CDATA[ААВ, ДУУ ХОЁР]]> http://arima.blog.banjig.net/post.php?post_id=65095 1.   

...Аавыгаа санагалзан суунам. Аавыгаа санахдаа ардын нэгэн дууг амандаа аялжээ сананам...

Аав минь хуучирсан ногоон цэмбэн дээлийнхээ хормойг засасхийн өндийгөөд гэрийн үүдээр алсыг ширтэн нүдээ аньсхийж нэгэн дууг аялдагсан... [...]]]> Tue, 08 Jul 2008 14:43:07 +0800 http://arima.blog.banjig.net/post.php?post_id=65095