ӨВЛИЙН ҮЛГЭР

   ...Надад үлгэр ярьж өгдөг өвөө байсангүй. Ихээ эрт тэнгэрийн орноо одож, сүүмэн хөх одонд хувилсан тэр эрхэм хүний дүү бидэнд ярьж өгөх байсан үлгэрийг Түнэлийн минь гүн тэнгэр, жирвэгэр одод, жирийн биш гэрэлтэгч саран орлож үлдсэн юм.

Жаалхан ахуйн өвлийн үдшүүдээ эргэн дурсахаар дүүтэйгээ хамтдаа хэвтээд номноос уншиж цээжилсэн үлгэрүүдээ нэг нэгэндээ ярьж, онигоо зохион инээлдэж байсан минь хамгийн түрүүнд санагддаг.

Гэрэл цахилгаан ч үгүй буйд сууринд өвлийн богинохон өдөр амархан шувтарч, орондоо эрт орцгооно. Аав, ээж, дүү бид дөрөв "жижиг өрөө"-нд унтана. Хүүхэд л болсон хойно эрт орондоо орчихоод шууд унтана гэж байхгүй. Тэрүүхэндээ жиг жуг хийн орон дотроо ноцолдож, ёс юм шиг ээжээр үглүүлж байж нэг юм чимээгүй болцгоодогсон.

Аав тэр бүр үглэж загнаад байхгүй. Харин ч дүү бид хоёрыг тэгж хөгжилдөхөд их дуртай. Орой бүр бид хоёрын аль нэгээр нь хөлөө даруулна. Хоёр хөлийнх нь булчинг тоолон гишгэж тоо тоолж сурсансан.

Хөл гишгэх "алба" дуусч бүгд орондоо орсон хойно аав "За миний охидууд үлгэрээ яриарай" гэнэ. Орой бүр гурван үлгэр. Би эгчийн хувьд 2 үлгэр, харин дүү маань миний дэмжлэгтэйгээр нэг үлгэр ярина даа.

"Үүлэн бор", "Багачууддаа уншиж өгөөрэй", "Мянга нэгэн шөнийн үлгэр"-ээс ярьцгаана. Бидний ярьдаг үлгэр дунд монгол ардын үлгэрүүд нэлээд хувийг эзэлнээ. Хавтас нь салмарч үрэгдээд, ар өврөөсөө юу ч гүй урагдсан нэг номыг ах маань хаа нэгтээгээс авчраад хаячихсан байсныг би олж авсан нь "Монгол ардын үлгэрүүд" хэмээх ном байж таарч.

Дүү минь заримдаа эхний үлгэр ч дуусаагүй байхад унтчихна. Аав тэр үед "аанхан", "тэгээд" гэх мэтээр намайг дэмжиж эхлүүлсэн үлгэрийг минь дуусгадагсан. Ярьсан үлгэрийнхээ шидэд автсан би хөшигний дээгүүр /тэгэхэд манайх салхивчны доогуур татсан богинохон шар хөшигтэй байдаг байлаа/ тэнгэрийг ажиж, оддын жирвэгнээг ширтсээр зүүд нойронд умбана.

Долоон өвгөн од /7 бурхан/, Гурван марал, Хөхдэй мэргэн... анивалзан жирвэлзэх олон олон одод ч бас бидний үлгэрийг анирдан чагнаж, тэрүүхэн тэндээ бүгтхэн жингэнэлдэн бүүвэйлдэг ч байсан билүү... Хүүхэд цагийн бөх нойрон дунд минь ирэх өдрүүдийн шидэт үлгэрүүдийг шивнэнхэн ч байлуу...

Ингэхэд дүү бид хоёр хэзээнээс үлгэр ярихаа больсон юм болоо? Бодоод л байсан намайг долдугаар ангидаа аймгийн төвийн сургуульд шилжсэнээс хойш л байх нь. Нэг жилийн дараа дүү ч бас миний араас ирж ахынд суух болсон. Тэднийд хүргэн ахын хоёр дүү, бид хоёр гээд дөрвөн хүүхэд хамт байдаг байсан ч хэзээ ч нэг нэгэндээ үлгэр ярьж байсангүй.

Энэ өвөл гэртээ харьж чадвал багынх шигээ үлгэр ярьж, онигоо зохиож аав ээж хоёрыгоо нэг сайн инээлгэх юм шүү гэсэн гэнэн бодол сая гэнэт төрөв. Миний дүү одоо ч тэгж хөгжилдөж чадахаар хөөрхөн сэргэлэн охин л доо. Харин би багынх шигээ тийм "хөөрхөн" байж чадах болов уу. Багын араншингаас модон орон дээрээ дээш харан хэвтээд нөгөө л богинохон татсан хөшигний дээгүүр тэнгэр, од ширтсээр унтдаг зан минь л хэвээрээ үлдэж.

Бага насны минь гэрэлт өвөлүүд дурсамжинд минь хөөр хөгжөөнтэй, аз жаргалтай, гэнэн гэгээн үлгэрийг зохион хадгалуулж дээ. Ханхайсан гэртээ аав ээж хоёр минь ч магад тэр л үдшүүдийг нэхэн санаж, цангинатал инээлдэх охидоо, тэднийхээ ярьдаг үлгэрүүдийг нэхэн санацгаадаг байж ч мэднэ. 

Үдшээр дулаахан гэрт минь амилдаг байсан ӨВЛИЙН ҮЛГЭР одоо бөх гэгч нь унтчихсан байгаа. Сэрээхсэн...

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2008-11-17 17:02:12
ямар хөөрхөн юм бэ. аз жаргал хүсье
2. Арима | 2008-11-17 17:13:15
баярлалаа Агай
3. moogii_kon24 | 2008-11-17 17:15:29
Хөөх яасан гоё юм бээ?/санаашрав/
4. Арима | 2008-11-17 17:45:58
Мөөгий 24-т гилаав. хэхэ юунд санааширсын бол доо...
5. МОНГОЛХҮҮ | 2008-11-17 17:58:11
Хэ хэ хөрш мээнэ аав чинь чамайг ийм сайн бичлэг бичдэг болгож сургасан байна шд... Ухаантай хүн юмаа. Хурдан очиж унтчихсан байгаа үдшийн үлгэрээ сэрээгээрэй.
6. МОНГОЛХҮҮ | 2008-11-17 18:05:13
"Харин би багынх шигээ тийм "хөөрхөн" байж чадах болов уу" гэнэ үү одоо том болсон гээд ээж аавдаа үлгэр ярьж өгөхөө байх нуу. Айн тэгвэл муу охин болно шүү.
7. Арима | 2008-11-17 18:10:25
Тиймээ аав минь биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэж хэлдэг атлаа надад бүхнийг өгсөн хүн дээ.
хэхэ би бас сайн хөрштэй хүн дээ. харин муу охин л болчихгүймсан гээл.. гүй тэгээд ийм том болчихсон хүүхэн үлгэр яриад гэвтжээнэ гэхээр инээдтэй бгааз дээ :р
8. МОНГОЛХҮҮ | 2008-11-17 18:15:27
Хэ хэ өөрийгөө сүрхий том болсон гээд бодчихож дээ. Ээж аавдаа чи манцуйтай охин шд
9. amanjinka | 2008-11-17 18:19:16
хэ хэ хөөрхөн юм бэ дээ
10. Арима | 2008-11-17 18:21:56
Хөрш: гүй сүрхий том болж ч амжаагүй л дээ зайлуул :р за ерөөсөө үлгэрээ яринаа. хэхэ

Аманжин: хэхэ
11. abgjh (зочин) | 2008-11-18 13:59:25
goyo bichjee
12. Арима | 2008-11-18 14:07:25
баярллөөө
13. nominarisha | 2008-11-18 14:20:10
neeree l goe dursamj baina shuu bi bagadaa zunii ori amuriin ereg deer duuteigee emeegiinxee tom alchuuran dor suuj avaad l onigoo yaridag baij bilee soningoos buur onigoog ni xaichilaad avchixsan xarin duu maani sayxan teriig
neg naizadaa yaringaa minii soningoos xailsan onigoonuudiig uzuulsen baisan tiim udaan xadgalsan gej bodxoor uilmaar sanagdaj bilee baga nasaa gej
14. Монгол Зон | 2008-11-18 14:21:32
ulger bas yaridag ain, ih ed shuu gej ertnees medeed baisan yum aa, heleed baisan. za tuneliin shono harin neeh saihangui l sanagdaj baina, ha ha, hoshgoo tatsan ued yavsan bolood ch ter uu, uhriin baasan deer bogsooroo tamga taviad ch ter uu, taagui.
15. Арима | 2008-11-18 14:30:09
Номин: хэхэ би ч бас сонины хайчилбар, номын салбархай цуглуулсан охин блаа
бага насаа эргээд бодохоор нэг тийм үлгэрийн гэмээр санагдах болж гэхгүй юу :р

Бут агаа: ээ Түнэлийн түнэр шөнө хөшгөө татахгүй явуул тэгий штээ хэхэхэ
16. ~Жинжиймаa~ | 2008-11-19 01:36:51
Sainuu Arima!Minii baga baga nastai..ihenh ni tostei shn dursamj bn..daanch bi oi sanamjaa aimar ih martsan ...kkk...
17. Арима | 2008-11-19 10:39:43
сайн сайн уу Жинжиймаа. хэхэ бас над шиг үлгэрч охин байж уу.
18. tuimer666 | 2008-11-25 20:21:40
Миний бага нас ч яг л иймэрхүү өнгөрсөндөө. Харин чи их гоё бичиж. Үгний сонголт их өвөрмөц санагдлаа. Таалагдлаа.
Би ч гэсэн орой дүү нартаа үлгэр ярьж өгдөг байсан сан. Дүү нар ч надаар яриулах дуртай байж. Надад мэдэхгүй үлгэр гэж бараг байдаггүй сэн. Одоо үлгэр ярина гэвэл санах болов уу гэж эргэлзэж байна. Бараг толгойд орох юм алга. Одоо үлгэрийн биш жинхэнэ амьдралыг л хүсдэг болчихож уу дээ. Үлгэр шиг жаргалтай бага нас минь дурсамж болчихож уу дээ.
19. Nyamka | 2008-11-29 15:02:31
хэхэ. сайхан бичсэн байна ш дэ. Яг л Эртээ урьдын цагт ..... гээл аав ээжийн минь үлгэрийн цаг шууд санаанд буулаа. хэхэ.
ёстой нээрээ үхтэл үр хайран гэдэгчлэн бидний хэн нь ч ээж аавдаа балчраараа хайрлагддаг шүү дээ.
20. Ууудам | 2008-12-01 17:36:47
Uvuugiin uvur deer suugaad ulger sonsdog bsan daa. Tamhinii murtluu neeg goy uner odoo ch unerteh shig boldog
21. Арима | 2008-12-01 18:31:23
Түймэр: нээрэн одоо багын тэр үлгэрүүдээс их жаахан нь цээжинд үлдсэн байна лээ. тэр хэрээр үлгэрт итгэх минь ч үгүй болоод л...
үе үехэн тийм нэг үлгэрийн гэмээр төсөөлөл, гэрэлт дурсамжид автахаа байчихвал яанаа.

Нямка: хэхэ үлгэр шиг юм биччихэж үү. тиймээ аав ээждээ би тэр л үлгэр ярьдаг жаахан охин хэвээрээ л бгаад аа

Уудам: өвөөгийн эрх шар гсн хэхэ :р
22. Монгол Зон | 2008-12-06 07:08:48
chi sain uu, buur tag bolson uu?
23. Арима | 2008-12-06 17:41:59
хэхэ байгаагаа мэдэгдэж нэг юм хийе дээ...
24. badag_2006 | 2008-12-07 19:07:33
blog chin ih goy ymaa ih taalagdlaa
25. Арима | 2008-12-07 19:44:22
баярлалаа. Чиний зургууд ч бас их таалагдсан шүү.
26. jiguur | 2009-01-06 12:48:53
goy shuu baga nas bid ch bas 4 lee xugjiltei um ix l boldog baisan daa. amjilt duudee bas mend xurgeeree
27. Арима | 2009-01-06 13:20:31
Тиймээ. хамгийн сайхан аз жаргалтай үе ммнь... Бид ч бас аав ээжээс дөрвүүлээ. Одоо хааяа бүгдээрээ цуглахаараа бага насаа дурсан ярьж зөндөө инээлддэг юм.
Дүү маань амраад хөдөө рүүгээ явчихсан байгаа. Мэнд дамжуулнаа хэхэ Чамд ч бас сайн сайхныг хүсье
28. Улаак (зочин) | 2009-01-14 15:50:04
Сайхан бичлэг болжээ. Яагаад ч юм бэ саяхан сэргээж уншсан Д.Цэмбэлийн "Гурван хөх чулуу" роман санаанд орчихлоо... Сайхан дурсамж, сайхан бичлэг
29. Арима | 2009-01-15 13:26:25
Баярлалаа Улаакаа... хүүхэд насаа үе үе хачин их санагалзахын... хэхэ нээг л их хөгширчихсөн хүн шиг л :р
30. ogoo (зочин) | 2009-02-16 18:31:03
za za chi ulgeriin unesgeljin gvnj yum biz dee. Untanhai obliin ulgeree sereegeech ulgeriin dagina mine. goy boljee bi zugeer l nargisan yum shu.
31. Арима | 2009-02-16 19:02:59
Цагаан сараар харьж сэрээнээ тэр унтаахайг гсн кэкэ. наргианч юм аа чи. Зүгээр дээ.
32. ogoo (зочин) | 2009-02-18 18:14:20
bayarlalaa amjilt husiye naizaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Maked by Kula'S Blog visitor stats