Энэ миний аавын бичсэн шүлэг юм байгаан. Сумын наадмын нээлтэнд арван хэдэн жил уншигдаж байгаа манай Түнэлийн "сүлд шүлэг" дээ хэхэ.
Азийн хөх сувд Хөвсгөл далайгаас ундрагатай
Арван зуунаар бишрэгдсэн хан хурмастын дуудлагатай
Ассан гал шиг дүрэлзсэн оргил булаалдсан уулстай
Айзам түрлэг шуранхайлсан дуу хуурын уянгатай
Түнэл- Уулсын минь сүр
Цэцэгсийн минь охь
Нутгийн минь алдар
Түмний минь бахархал!
Суут эзэн Чингисийн цусан хэлхээ тасраагүй
Шоол, Бийж, Ёлгос - Урианхай түмний өлгий
Сумны зэв шиг хатаагдсан Хотгойдын баатар Чингүнжавын
Мөрөө тамгалж дархалсан Нарийн хавчуугийн даваа
Манжийн хар цэргийг Хөвсгөлийн хязгаарт нэвтрүүлээгүй
Уранмандал уулын "Догшин шидэт" овоо
Амбан сайдын барьцаанд толгойгоороо дэнчин тавьсан
Хотгойдын "годон" Дампилын өвдөг шороодоогүй нутаг
Түнэл- Нараа шүтсэн амьдралын үнэн
Сараа биширсэн онгодын шүтээн
Түүхээ улбаалсан хөгжлийн хурд
Түмнээ дуурсгасан алдартны од!
Хотгойдын унага цангинатал янцгааж босоо төрдөг
Хоёр Түнэлийн хооронд тарлуулан байж хүлэг болдог
Хүрэл шиг хөвгүүд нь ноцолдон байж нас тэгширдэг
Хүч, бяр тэнцэн живхэрч эр болдог
Түнэл- Торгон жолоо өргүүлдэг нутаг
Тоотой эрсийн зодоглодог дэвжээ
Түмэн эхийн манлай хүлэг
Төрийн наадмын зартай бөх!
Хар-Усны гол нь хага ташиж хаварждаг
Хацар гоо хүүхнүүд нь харц булаан мишээдэг
Түнэлийн Цагаан-Уул нь дүнхийн цайвалзаж өвөлждөг
Дэндүү ханхар эрчүүд нь дөрөөн дээрээ тэвхэлздэг
Навчилтай, Баян-Эрхэтийн хөндий нь найган шаргалтаж намарждаг
Намба донжтой өтгөс нь айраг сөгнөн мөнхөрдөг
Наран бумбатын рашаан нь дүн өвөлдөө анагаадаг
Насан балчир үрс нь наадан цэнгэж ухааждаг
Түнэл- Дөрвөн цагийн гоц хослол
Түвшин ардын дүүрэн баясал
Уул усны соньхон зураглал
Уухай цуурайтсан шагайн тойром
Хантай, Агт, Алтганы түнэр их нуруунд
Хандгай, буга урамдаж хийморь далласан газар
Хаг, Ачмаг, Цэнгэлийн амин дэм нуурууд
Таван хошуу малын тарга хүчний орд
Хөвсгөл их далайн хүй нь болсон Эг
Хөвч сарьдагаас эхтэй хатан ээж Дэлгэрмөрөн
Хан хурмастаас үүлс даллаж
Хамгийг ундаалсан Зуны гол, Наранжаргалант
Энэ их голууд
Энгүй их рашаан
Уулсаа түшиж мяралзсан
Унаган нутгийн минь чандмань!
Төр улсаа төвшитгөсөн наяад жилийн өндөрлөгөөс
Түнэлийн ард түмнийг туулсан замтай нь харваас
Түнэл сум төрдөө данстай, түмэндээ нэртэй
Дөрвөн зүг найман зовхист дээш дээшээ мандан бадарч байна
Харийн дайсны өнгөлзлөгийг
Хатан зоригоор няцаасан
Халхын голын тулалдаанаас
Хоёр "цусан гавьяа"-тай ирсэн
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн
Гомбоо агснаа дурсахуй
Хонин сүргийн бэлчээрээс алдрын од шүүрдэж
Хошой аваргын барианд гараа сайтай довтолгосон
Хавчуу, Цог-Өндөрөөр нутагтай
Туваанжав аваргаа бишрэхүй
Ардын засгийн наадамд нутгаараа овоглон өндийсөн
Аврага, арслан цолтны аманд очиж үзээгүй
Алдарт "хужаа" хэмээх Чүлтэмсүрэн
Аанай л манай Түнэлийнх
Түнэл- Өнгөжин жавхаажсан сумын минь нэр
Өөдлөн дэвжсэн нутгийн минь өнгө
Мандан бадрах хүслийн минь оч
Машид дэлгэрэх ерөөлийн минь сүлд!

Азийн хөх сувд Хөвсгөл далайгаас ундрагатай...

Суут эзэн Чингисийн цусан хэлхээ тасраагүй
Шоол, Бийж, Ёлгос - Урианхай түмний өлгий

Хотгойдын унага цангинатал янцгааж босоо төрдөг...

Сумны зэв шиг хатаагдсан Хотгойдын баатар Чингүнжав



Сэтгэгдэлүүд:
би чинь ийм нэг гэртэй шүү дээ...
тэр ном чинь хэзээ гарах вэ
хэхэ. тэр чинь миний "мөрөөдлийн үр" юм байгаам :р
tanai aaviin deejis saihan shinjtei, oruulaach busdaas ni.
tsenheruud tsugladag blog boloo yu, ha ha. za ter tsenher chogchigo gedeg blogchoor ornoo. tanai nutgiig hondlon guld tenesen dee, dalain usiig chin uusan daa, dailuulj ih yavsan daa. saihan dursamjuud bii shuu. bayanerhetiin hadlan deer barildaj yavsan huuhnuudee ch sanah shig, emnelgiihen baisan sanagdana. ha ha, haduurlaa
хэхэ ийм л түүхтэй тийм л соньхон нутаг даа :р
Бут агаа хэхэ хааяа хадуурах зүгээр шт. тэгнээ аавынхаа зарим нэг бичсэн ярьсныг энд оруулна гэж санаад л байгаан харин.
хаха хотгойдын хүү болгоцон байшт намайг :р
Бут ах чинь л "хотгойдын босоо хүү" энээ тэрээ гээд инээд хүргээдайшт
zav garval l noololdoj baidag zavhanii hartsuul shimtei bil uu?
seterhii tevne baisan ch aragsh hiideg
shanagan tav ni ali hoshuu gatsaa bilee?
/замбараагүй юм биччихэв/
Бут ах: хэхэ тэр айхтар арвич хямгач хошууныхан чинь аль нь юм та хэлээд өгчөөч
Монголхүү: замбараагүй золиг :р
хэхэ манай Бут ахад хариулаач ээ Цасны чимээ минь. гэснээс яасан ч гоё нэртэйм...
Сайн сайн уу, offshore?
дараагийн түмэн жилд
Түнэлийн наадмыг нээх
Эгшиглэх буй заа...
Цэнхэр шувуу: харин тийм болоод бнуу даа. надад бол сайхан бнөө
гэснээс би чамайг "тэр" юм болов уу гэж таагаад л бгаа штээ хэхэ.
Сэтгэгдэл үлдээх: