НЭГ Л ТӨГӨЛДӨР, НЭГ Л ТУНГАЛАГ...

    Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Улаанбаатараас ойрхоон гарч хоёр хоног ёстой сайхан амрав.

    Орбитийн эцсээс цаашлаад Найрамдал зуслан ордог замаар сүнгэнэтэл давхиад нэгэн найрсаг ахынд очвоо. Засмалаас баруунтаа гажин давхихуй нэг л тунгалагхан ахуй угтах... Тэр л тунгалагхан ахуйн дунд сэтгэл хүртэл дагаад л тунгалагших. Тунгалагхан тэр ахуй бас нэг л төгөлдөр... Төгөлдөрийн дунд уяранхан суугаа хүмүний сэтгэл ч бас тэр төгөлдөрт тэмүүлэх...

    Оюутан байхад яруу найрагч Цэндийн Чимэддорж нэгэнтээ манай сургууль дээр ирж уулзалт хийв. "Таны хэлэх дуртай үг?" хэмээн хэн нэгэн асууж амжаагүй шахам байтал тосож аваад "Төгөлдөр" гэж цаанаа л нэг бахтай хэлээд мишилзэн суусансан... Дараахан нь дэл ихт найрагчийг хөлчүүхэн байхад нь гудманд таарсан ангийн охин бид хоёр түүнийг хоёр талаас нь сугадан алхаж таксинд суулгаж өгсөн юм. Замын турш нүд нь хагас аниатай, хоёр тийш ээлжлэн гуйвж, найз бид хоёрыг хөөрхөн сандаргачих зуур өрөөсөн гараараа гэзэг үсээ хойш нь илбэн нэг л үгийг бувтнах нь "төгөлдөр".
    Төгөлдөрт тэмүүлэгч найрагчийн шүлгүүд дандаа Монголоо дуулсан байдаг нь эх нутгийн минь төгөлдөр сайхны шид биз...

    ...Тийм л төгөлдөр сайханд ихэд тэмүүлэгч Би бээр машинаас буугаад л хавь орчмоор тэнүүчлэв. Хүн машин хөглөрсөн Улаанбаатар хэдий барааны газар харагдавч морь мал, ногоон тал хараад аглаг буйдад очсон мэт л сэтгэл сэргэх гэж жигтэйхэн. Зиа тэгээд муухан патиарчны авсан зургуудаас ганц нэгийг оруулчихъя.

Бүтэлгүй зурагчнаас дөлөх мөртөө үргээд явчихгүй номхон морь байна лээ...

 

Үзэсгэлэнт ногоон толгод

 

                  

            Ихэр юм шиг дүнзэн байшингууд                        "Бидний байшин" хэхэ

 

Байшин тийш дурайсан машины зам тодорсоор... / "Ерэн баатрын дууль" биш шүү :р /

 

Цэцгэн дунд хэвтээд л, тэнгэр ширтээд л үнэхээр гоё байсан шүү...

    Амралтын хоёр хоногт нартай, салхитай, бороотой ч байлаа... Нартайд байшингийн сүүдэрт сууж даалуу, хөзөр, даам шатар тоглоод л... Арима өөрийгөө тоглоом мэддэггүй, чаддаггүй гээл гоочлоод байдгийн. Гэтэл харин хожихдоо хожиж, хожигдохдоо хожигдоод ёстой тоглоомын амтанд орох шахлаа шт :р

    За тэгээд айраг цагаа, хорхог боодог гээд амралтын сайхан юу эс мундахав.  Хамгийн сайхан нь нэгэн найрагчийн шүлгэнд гардаг шиг "Дээврийн хөндийд шувуу шиг бүгээд" борооны чимээ сонсон хэвтсэн минь... Тэр агшнаас л хагацмааргүй байлаа гэж...

    Ирсэн гийчин буцдагийн үлгэрээр хоёр хоног шавайгаа ханатал эрх чөлөөгөө эдэлсэн манай хамт олон хоёр машиндаа хуваагдан суугаад хотын зүг жолоо залав. Төгөлдөр, тунгалагхан, буйд ахуйд хоргодон хоргодсоор нэгэн бүсгүй нүд салгалгүй цонхоор ширтэн явсан нь мань Арима байлаа хэхэ...

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2008-07-28 17:47:07
ай даа сйахааан байна даа. яндаж болошгүй далай шигээ яасан сайхан нутааааг вэ. гээл дуулаад гарлаа шүү блогт чэн..
2. Арима | 2008-07-28 17:49:59
хэхэ Санаа эгээгийн дууг үргэлжлүүлэн дуулаад үлдлээ шүү би :р
3. Нисдэг Честмир | 2008-07-28 18:01:16
Гоё байна ...
4. bataa123 | 2008-07-28 18:02:15
би болохоор бүүр байгальд салхинд бов бор болтлоо байж байгаад ирлээ
5. Арима | 2008-07-28 18:07:01
Честмир: Гоё гэж дандаа хэлвэл гоё л байна шүү хэхэ

Батаа: яаассс сайхан ийн. Би бас удахгүй амралтаа аваад бүр хөдөө явах гэж бгаа гоё бгааз :р
6. Тагтаа | 2008-07-28 20:19:27
хэхэ... Муу Чимээ ах минь...
Санаа алдахад чинь нулимснаас хугарсан сум тэнгэрт унанам за
Сайн амгалангийн тул, маш дүүрэн сэтгэлд чинь ерөөл дэвэрнэм за
Цэцэг дооглон алхах мөрт үзэсгэлэнгээ хумихад чинь нар нэгэн агшнаа шингэх мэт болоод
цэнхэр дуутай шувуу зөөлөн эгшиг үүтгэж өмнө хойно чинь орж дагаад
бүсгүй хүн болмоонжин үлэмжийн их чуулган хийгээд өөрт зовлон
Бүхлээр хажуулах шөнийн чинь тоог үүл оноглох сар ч алдаж будилмуу.... гээд л бичсэн байдаг нь Арима байгаль хоёрыг л зуосан хэрэг юм шигээ... Сээвгэр гэзгээ уртайхан гилээд л долоовор хуруугаа гозолзуулаад л эрэмгий хурц дүртэй ч машид зөөлхөн хүн шүү...
7. Арима | 2008-07-29 10:05:59
Яасан сайхан мөрт вэ...
Чимэддорж гуай гоё хүн шүү... тэр үсээ илж барьж бгаа нь цаанаа л нэг донжтой хэхэ
8. ariga11 | 2008-07-29 10:53:12
Зургыг хэн авсан бэ? бас л сайн авсан байна шүү
9. Арима | 2008-07-29 10:58:13
хэхэ сайн болжуу, би авсийшт :р
10. ariga11 | 2008-07-29 11:02:37
Зио зио тэгүүл манай Арима чинь мэдрэмж сайтай зурагчин юм байна ш дээ бас
11. Арима | 2008-07-29 11:13:16
хэхэ... миний сайн гэж юу бхав дээ, обьектууд нь өөрсдөө гоё бгаам чинь :р
12. ariga11 | 2008-07-29 11:15:46
Тэхдээ л
13. Арима | 2008-07-29 11:24:14
хэхэ... зөө тэгүүл зураг аваад давхичдаг хэрэг ээ гсн :р
14. ТАРЧЛААН | 2008-07-29 12:12:10
ЮУН ГОЁИЙН. АТААРХЛААА
15. Арима | 2008-07-29 12:29:15
хэхэ найз нь бас удахгүй амралтаа аваад Хөвсгөл рүүгээ явах гэж бгаа шт ээ
16. Sunshine2008 | 2008-07-29 14:56:11
Нээрээ хөдөө үнэхээр гоё байна лээ шүү, Улаак ч бас хөөрхөн борлоод ирсэн одоо бас ахиад явна гэж байгаа...
17. Арима | 2008-07-29 15:02:39
Улаак маань борлоок болцон уу хэхэ... аниа нь 8 сарын нэгэн гэж яваад 10 хоноод ирнэ дээ.
18. Ulaak (зочин) | 2008-08-03 14:39:01
Аниагийн маань хоёрдох гэр өнгө төрхөө өөрчлөөд үнэхээр гоё болжээ.../атаархаад санаа алдав/
19. man (зочин) | 2008-08-03 15:24:46
saihan haragdaj bnaaa.bas ter togloom naadam,airag tsagaagiin bodson chine bur saihan sanagdchihlaa gej...
20. ТАРЧЛААН | 2008-08-04 09:02:53
Чиний эзгүйд ганцаардаж уйтгарлаад... гээд аяламаар байна өөө. аримаа гэртээ одоо эзгүй байгаа юм.
21. Монгол Зон | 2008-08-20 11:04:13
bas ih edee ene, yun melger tal ve gesen chin ingej budsan baih ni.
22. Арима | 2008-08-20 11:33:12
хэхэхэ.. хангай газрын охин юм чинь харин ч тэгж мэлийлгэхгүй шүү
23. монголхүү | 2008-08-20 11:36:30
wow хөдөө явчмаар санагджийшд
24. Монгол Зон | 2008-08-20 11:37:32
hangaigaa ladahaar baina aa, bidnii nutag. zunshlaga taaruu, ulaanaaraa ergeed l, yaagav, ter 8 sariin 10-nd morongiin zah deer aimaar toos bolj bilee, sanaj bna uu, chi ter 2 huuhen, bas 2 har yumtai hool erguuleed l zahiin ter haviar. bataa ch bil uu?
25. Арима | 2008-08-20 11:46:18
Монголхүү: яг одоо гараад шидчээч хэхэ

Чацарганы бут: хэхэхэ.. хэдэн онд вэ.. зах хавиар хоол эргүүлдэг нас ч аль ээ эрт өнгөрсөн дөө хэхэ
26. Монгол Зон | 2008-08-20 11:52:29
aan sayaiin zun l baihgui yu
27. Монгол Зон | 2008-08-20 11:52:49
shaariigiin galt, urnaa geed l bna uu
28. Арима | 2008-08-20 11:55:44
Танинаа Урнаа гээд багш хүүхэн бий..
29. Монгол Зон | 2008-08-20 11:57:01
aan bagsh bolj uu? nohort garch uu? ha ha
30. Арима | 2008-08-20 12:02:43
тийм. англи хэлний багш бх шүү. гурван хүүхэдтэй.. нөхөргүй бхаа
31. Монгол Зон | 2008-08-20 12:04:47
ovoo chin ali nutag ve? hedenoniih yamar alba hashij baisan?
32. Арима | 2008-08-20 12:14:21
Хөвсгөлийн Бүрэнгийнх. 60-аад онд л ид сум нэгдлийн дарга хийж явсан даа
33. Монгол Зон | 2008-08-20 12:16:42
60aad ond geheer buural Rentsengiin ued burend baij dee.
34. Нэмүүлэн | 2008-08-20 12:17:45
манай эмээ Бүрэнтогтохынх шд :р
35. Монгол Зон | 2008-08-20 12:20:35
burentogtohiin henii teehenii huuhed uu chi, nemuulen? tsaddaggui gej baigaa yum shig yanziin nertei zolig ve
36. Арима | 2008-08-20 12:21:58
өвөө их эрт "явчихсан" болхоор би бас сайн мэддгүймөө.. ааваасаа л дуулдгийм хэхэ

нэмү: за бас нэг хотгойд гараад ирлээ :р
37. Монгол Зон | 2008-08-20 12:23:54
aav chin bayan zurh, ar talaar hil haviar bna uu?
38. Нэмүүлэн | 2008-08-20 12:30:59
бутаа чи Бүрэнтогтохын Ногоон Яадгаа гэж мэдэх үү хэхэ
39. Монгол Зон | 2008-08-20 12:35:45
burengiin asramjiin haviar nutagladag uu, he he, teriig bol medej magad.
40. Арима | 2008-08-20 12:39:06
өө энэ Бут ах Хөвсгөлийнхнийг бүгдийг нь таньдиймуу хаашаан.. хэхэ..
41. Монгол Зон | 2008-08-20 12:42:51
helee dbna sh dee, mongold hovd, uvsaas l baga zereg, busdiig ni bol bugdiig ni medne sh dee
42. Арима | 2008-08-20 12:46:10
хэхэхэ харин тийм юм шиг бнаа...
та эртээд тэр Нини эгчийн блог дээр намайг юу гэцэн бваа хэхэхэ.
43. Монгол Зон | 2008-08-20 12:48:37
yu gesen baina, odoo sanahgui l bna? segsger gej uu, esvel helee hazsan gej uu. ha ha
44. Арима | 2008-08-20 12:51:42
арай ч сэгсгэр гээгүй бна лээ хэхэхэ...
ирсэн зочноо муулаад л... :р
45. Монгол Зон | 2008-08-20 12:54:42
honots honotsdoo durguig l boditoor haruulj, hugas shil tend baisan yum teriigee l saltadaj dee, muuhai zolig
46. tungaamnh | 2008-08-20 12:55:08
хөөх гоё амарчаад ирсэн байна шд тэ
47. Монгол Зон | 2008-08-20 12:57:16
tsagdaa duu amriig erie, hinshuu hyarvas unerteed l yavchihlaa, huushuuraa gej, idehed saihan ch garnaas unerteh ni
48. Арима | 2008-08-20 12:57:47
хэхэхэ... шил юманд нь гэж ороогүйм шт :р ..
Тунгаа: тэгсээн хө
49. Монгол Зон | 2008-08-20 13:00:01
nyanhar saahaltiin banharaas yasaa haramlah lugaa bi shine humuustei jaahan tiim shiruun baidag zolig baigaa yum
50. tungaamnh | 2008-08-20 13:00:30
бут ах бол ингээл айлд суужийгаал мэндэлчдэг, лаг хэмнэлт айн хэхэ
51. Монгол Зон | 2008-08-20 13:00:41
daraa ni vaselin l vanlii l gesen ug, ha ha
52. Арима | 2008-08-20 13:02:19
хурдхан хуучраад авмаар юм бна тэгвэл :р
53. Монгол Зон | 2008-08-20 13:02:29
policeofficer ah ni mgld ochvol eronhii gazraar ochih baih, chamaig tend duudaj uulzah uu? banjig udaan bna uu, miniih ingeed baina uu asar udaan, olon tsonh neeheer bur ch paa puu
54. Монгол Зон | 2008-08-20 13:03:33
hey bi banjigchin er ni bol bish, ooriin ger orongui, malgai tavisnaa manih geed l manargaj yavdag gar
55. tungaamnh | 2008-08-20 13:04:24
ерөнхий газар дээр очоол бут ахтайгаа уулзахжаагаан гээл давхиад орхуу...
56. Монгол Зон | 2008-08-20 13:09:30
chamaig aimaar magtaad l manai hamaatan geed l tuuj ogohgui yu? surguulid ni uldeeh, gadaadad practice geed, neeree tiim yum baidag uu?
57. Монгол Зон | 2008-08-20 13:10:37
tanaid orohoor neeree tanai fraction aimaar, ene zonog odoo nyalh huuhduudtei yu geed baigaa yum gesen handlaga gargaad baidag sh dee.
58. Монгол Зон | 2008-08-20 13:21:45
ziak humus shuud hayaad mai ch baihgui bye, tui ch baihgui aan? garii doo
59. Арима | 2008-08-20 13:24:34
хэхэ... гэрийн жавар үргээчих шиг л боллоо ах аа.. дараа орж ирэхэд нь тоосгүй цэмцгэр сууна аа
60. ТАРЧЛААН | 2008-08-20 14:11:15
ХЭ ХЭ.
ЭД НАР ЧИНЬ ОДОО СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ ЗАЙГҮЙ БОЛТОЛ ЧААТЛАА ХАЯЦАН БАЙНА Ш ДЭЭ.
61. Монгол Зон | 2008-09-03 10:13:37
tuner haranhui boloo yu ene ail, tunel ruugee mordoo yu?
62. Улаак | 2008-09-05 13:33:38
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ ЭЭЭ
63. Арима | 2008-09-07 12:38:19
хэхэ Бут агаа. Түнэл рүүгээ мордоогүй ээ. түнэр харанхуйг удахгүй хөөнөөө

Улаак дүүдэй: маашшш их баярлалаа :-)
64. Монгол Зон | 2008-09-07 12:47:34
zaluu hunii zolboogoor hurdan gavshgai guij huuch yaria, hudal degsduuleg, bolson bolooguig sergeej, zognoj haltar ch boltugai bichleg mechleg oruulaa hoo. nair naadamd airgiin tavd tuugaad l baih yum?
65. Арима | 2008-09-07 13:02:04
хэхэ халтар бичлэг хийж яахын..
юун найр наадам билээ? ойдоггүй ээ
66. Монгол Зон | 2008-09-07 13:08:47
za za toglood, namriin sar garaad nair naadam ehelj, naiz oyutanuud irj nargia nairaa yavagddag tsag bolj baigaa bolohoor l ter.
67. Монгол Зон | 2008-09-07 13:09:34
deer eemegtei mori uu?
68. Арима | 2008-09-07 13:16:01
ааннн хэхэ..
хэхэ ээмэггүй, морь бсаан
69. Монгол Зон | 2008-09-07 13:19:02
mori gedeg i er aduu bolgoo. azargiig zasahaar tegj heleh ba eemeg zuuhiig bas l zovshoordoggui
70. Арима | 2008-09-07 13:25:32
хэхэ би зөв л хэлсэн бгааз дээ "морь" гээд...
71. Монгол Зон | 2008-09-24 10:40:09
zalhuu zolig oo yum shineer oruul.
72. Арима (зочин) | 2008-09-24 18:26:26
За ахаа :р
73. solarnaraa (зочин) | 2008-12-23 17:59:56
Minii naiz tuguldur shu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Maked by Kula'S Blog visitor stats