ИЖИЙ - УЛИРАЛ

ДОЛООН САР ГАРАВ УУ ҮГҮЙ ЮУ СЭТГЭЛ НЭГ Л ЖИГТЭЙ ДОГДОЛЖ ЭХЛЭХ...
ТЭР ДОГДЛОЛ НЭГ Л ЯАРУУ, БАС ЯРУУ!

...Тийм нэг гэгэлзсэн дулаахан догдлолын алс руу саравчилваас тэртээх Түнэлийн уулс нүдний үзүүрт будантаад л... Жижигхэн Хар-Ус маань тунгалагхан хоржигнож, усны хөвөөгөөр ангир дэвэх нь үзэгдэх шиг...


Нуураа орхин нисэх ангирын ганганаа ижийн минь хоолой  зангирахтай ижил сонсогдмуу...

    ...Намрын намарт ижийгээ орхиод гардаг байсан жаахан охин одоо намраас урьтаж ижийдээ очихыг яарах болжээ. Намар шиг налгар, намхан ижийдээ намрын охин болж ирсэн би тэгтлээ яарахын учир дэндүү олон бөгөөд нандинсан... Миний гэрэлт өнгөрснийг бүтээлцсэн ижий аав, жижигхэн суурин, жирийн гэр бүл... Ирэх өдрүүдийн хээг алганд минь сийлсэн хувь тавилан...


Эрхэлж, энгэрийнх нь зүүлт шиг явсан жаалхан цагаа дурсахын учирт дотор минь дулаацнам...

    ...Намар, ижий хоёрыг би адилтган санадаг. Тэрс хатуу хийгээд анхи зөөлөн, халуун хүйтний дундах их эевэргүү-намар! Олон олон гэрэлт өдөр, олон олон өнгөт улирлын гүнд "мартагдсан" улирал-миний намар! Яг л түүн шиг хатууг зөөллөж, бурууг зөвтгөж, буданд төөрөхөд минь гэрэлтэн даллах ижийн минь сэтгэл намар лугаа. Тийм л намрын гүнд суугаа санаашрангуй ижийдээ яараад л, яараад л байнам. Зүг бүрнээ тэмүүлсэн мөчрөөс нь хагацан одох навчсын араас "хув хуурай" уйлж хоцрох мод лугаа ижийгээ тэмцэхийн учирт зүрх хайлнам... Намрын их амгалангийн гүнд зүүрмэглэх зуун наст мод лугаа ижийгээ эгээрэхийн учирт бодол хатуужнам... 

 

    ...Үрийн төлөөх эмзэглэлээ ижий үл хэлнэ. Нууж уйлна... Чийгтсэн зовхиных нь чинад руу тэмтрээд хорвоогийн алагт туйлдсан ижийн цөхрөлийг олж үзэхдээ цочих шиг болсоон, нэг өдөр... Надаас болж уйлсан намхан ижийн шаналан үрийн зүрхэнд мэдрэгддэг... Ижий сэтгэлийн дэндүү уужим дэлгэрт төөрсөн дөрвөн үрээ ухаажуулах гэж ижий сургааль хэлнэ. Өнгөрсөн баларсныг дурслаа гэж ижийдээ ундууцдаг гэнэн явлуу, бид хэд... Ил цагаан зантай ижийн далд зовнил алаг нүдийг нь тойрсон бөөн үрчлээ болон тогтсоныг охин нь хоёр жилийн өмнө гэнэт олж харахдаа эмтрэх шиг болсон... Гэвч ээж үрчлээсээ улам тодруулан үрийнхээ зүг мишээнэ... Яг л нар шиг, намар шиг...


Намрын төгөл дундах тодорхой жимээр зүрхшээн алхваас намхан жаалхан ижийнхээ зүрхэн тэвэрт очмуу...

Ижий өнөөдөр ихээ эрт охин руугаа залгасан. "Миний охин хэзээ ирэх гэж байна. Уг нь намраас урьд ирээд ижийтэйгээ рашаан усанд явбал аа?" хэмээгээд юу гэхийг минь чагнана...

Ижий, улирал хоёр намайг ийн яаруулна... Яруухан догдлолдоо хөтлөгдөөд охин нь ижий-улиралаа дуулж алхана...

Сэтгэгдэлүүд:

1. solar_woman (зочин) | 2008-07-21 17:33:29
Hamgiin ariun ugseer eejiigee duudmaaaaar duulmaaaaaar sanagdchihlaaa naiz ni.
2. solar_woman (зочин) | 2008-07-21 17:33:32
Hamgiin ariun ugseer eejiigee duudmaaaaar duulmaaaaaar sanagdchihlaaa naiz ni.
3. Арима | 2008-07-21 17:37:23
Ижийгээ санаад дуулж яваа үр шиг гэрэлтэй хүмүн үгүй гэнэм найз аа...
4. offshore | 2008-07-21 17:41:48
Шаргал намар хурдан болоосой ...
5. Арима | 2008-07-21 17:56:06
offshore: Одоохон боллоо шт :р
6. Towarish | 2008-07-21 17:56:30
Ээ яасан сайхан бичлэг вэ? Би бас ээжийгээ санаад байдиймаа. Хавь ойрынхон маань /би энд ганцаараа байдаг юм/ өдий том байж ээжийгээ санаадаймуу гэжийх шиг. гэхдээ л санаад л байдий. Гоё бичжээ
7. Арима | 2008-07-21 18:02:46
Towarish: хэхэ. том боллоо гээд ээжийгээ санакуу байхиймуу хаашаа ийн тээ хэхэ... сайн хүү байшт.. ээждээ очооч.. би тун удкуу ээж рүүгээ дэгдэх гээд яараад л байна :р
8. Bultuush | 2008-07-22 10:32:00
ээжийгээ саначихлаа сайхан бичжээ
9. ariga11 | 2008-07-22 12:03:35
Би удахгүй шаргал намраар ижийгээ орхиод гарах нь дээ
10. Арима | 2008-07-22 13:19:12
Бөлтүүш: даанкүү хэхэ
Арига: харин тэгэх нь дээ. гэвч явах өдөр бхад ирэх нэг өдөр байна шт ээ :-)
11. Sunshine2008 | 2008-07-29 14:52:19
Гоё бичлэг байна, ээжийдээ хурдан очоорой.
12. Арима | 2008-07-29 15:03:24
хэхэ удахгүй дэгдлээ дээ, ижий рүүгээ
13. Монгол Зон | 2008-08-20 11:14:48
urtei hn jargadgiin lugaa ejiitei hun zovohgui bus uu, ejiidee och. sain ohin baina. tunel sum ruu orohoor pun hiigeed l saihan baidagsan. Lodongiih gej ail baigaa bolov uu, Emgen ni Dashdulam baih aa. ih ee deer ued buugaad mordoj baij bilee. huu ni germand togsson baih yostoi sanagdana.
14. Арима | 2008-08-20 11:31:23
Өө та чинь бүр Түнэлээр минь хүртэл очжээсэн бх нь. сайхааан хэхэ.. хэхэ Лодон гуай Дашдулам гуай хоёрын сургийг ааваасаа л асууж өгий дөө. би даанч мэдэхгүйн.. Ижийдээ очоод ирсээн..
15. Монгол Зон | 2008-08-20 11:33:25
halhiin havtgaid hamag amitniig udam sudraar ni teehneer ni meddeg bailaa. shaarii gej morongiin zahiral bid 2 sudalj nom ch bicchij baisan
16. Арима | 2008-08-20 11:38:44
Шаарий захиралын үр хүүхдүүдийг харин мэр сэр таних юм бнаа. хотгойдын ханхар Цэрэнням гэж өвгөнийг дуулсан уу та
17. монголхүү | 2008-08-20 11:49:25
ий ий би ч гэсэн ээжийгээ санаад байнааа. Хүмүүст хэлэхээр шоолоод байдгийн. Блоохт бол намайг таних хүн байх биш. Ичихгүй ээ. Ээжийгээ санаад байнааа ий ий ий
18. Монгол Зон | 2008-08-20 11:49:40
aahn
19. Арима | 2008-08-20 11:58:12
Монголхүү ээ.. битий уйл даа нялх юм шт хэхэ.. уйлж суухаар ээжийдээ яваад очихгүй юу дээ

Чацарганы бут: өвөө минь бгаам даа
20. erhtsas | 2008-08-20 12:37:23
Ижий сэтгэлээ гэж...

Намар тэр тусмаа намрын сүүл сард би ижий, аав хоёртойгоо бас эгчийн эрх хүүтэй уулзана, сэтгэл нуучан яараад л...

Тэгээд өвөл болно, сар шинээс урьтаж Монголдоо би очно, ахан дүүстээ золгоно, цастай уулзана, ямар сайхан.

Хүний сэтгэлээ гэж...
21. Арима | 2008-08-20 12:42:44
Эрхцас: тиймүү сайхан хэрэг байнаа...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Maked by Kula'S Blog visitor stats