ААВ, ДУУ ХОЁР

1.   

...Аавыгаа санагалзан суунам. Аавыгаа санахдаа ардын нэгэн дууг амандаа аялжээ сананам...

Аав минь хуучирсан ногоон цэмбэн дээлийнхээ хормойг засасхийн өндийгөөд гэрийн үүдээр алсыг ширтэн нүдээ аньсхийж нэгэн дууг аялдагсан...

        Ургаж гардаг нарны маань наагуур
        Униар чиг үгүй тунгалаг байна даа хө
        Урдаа айлын Сийлэнбөөрийг
        Ургахын нарнаар мордуулна гэв үү дээ хө...

Энэ дуунаас зүрхний гуниг мэдрэгдэх шиг болдогсон... Гэрийн доторх хүмүүс аавын минь дууг түрэн цааш ингэж дуулна

        Мандаж гардаг нарны маань наагуур
        Манан чиг үгүй тунгалаг байна даа хө
        Манай айлын Сийлэнбөөрийг
        Маргаашийн нарнаар мордуулна гэв үү дээ хө... 

Гэрийн дотроос түгсэн дуу холын уулсын тэртээд хүрэх шиг уулс магнайгаа атируулан бодлогошрох шиг...

    Ааваасаа нүд салгалгүй ширтэх жаахан охин аавынхаа харцыг дагуулан гэрийн үүдээр харц гадагшлуулж бөртийх үүлгүй цэлмэг тэнгэрийг ажихдаа "Манан гараасай, бороо ороосой..." хэмээн үнэн голоосоо санаашраад л... Тэгвэл урд айлын Сийлэнбөөрийг ургах нарнаар мордуулахгүй байх гэж горьддог байлуу, би...

2.

-Ааваа Сийлэнбөөр гэж хэн юм бэ?
-Аа, тэр нэг сайхан бүсгүй юм аа.
-Та таних уу?
-Ардын дууны бүсгүй юм аа охин минь. Бодвол нэг үйлийн үргүй сэтгэлтэй хоёрын үйлтэй тавилангаас ургаа биз дээ гэнэ.

"Үйлийн үргүй сэтгэлтэй хоёр", "Үйлтэй тавилан"... энэ үгсийн утгыг бүүр түүр гадарлах шиг болохдоо дотор минь ямархан нэг уйтгарын шувуу дэвж эхлэхийг мэдэрсэнсэн...

    Айлчин гийчин ирж хучлага дэвсгэр хүрэлцэхгүй үед газраар гудас хаяж аавынхаа ногоон цэмбэн дээлийг хөдрөөд нойрсоно. Аавынхаа үнэртэй дээлэн дотор аавынхаа зүүдийг хамт зүүдлэлцэнэ... Зүүдлэн зүүдлэхдээ зүсийг нь мэдэхгүй залууг өмрөн зүүдэлж хононо, зүрхний хайрт Сийлэнбөөрийг нь өрөвдөн зүүдэлж хононо...

    Ай хөөрхий, ардын дууны Сийлэнбөөрийг аялгуулан дуулдаг аавын магнайн үрчлээ нэмэгдэж, ногоон цэмбэн дээл нь ихээ хуучирч орхиод хоймрын авдарт гунигтайхан хэвтэх болсон билээ.

3.

    Урд шөнө хөдөөнөөс эгч ирсэн тул би ороо "зээлдүүлж", газарт гудас хаян унтахаар хэвтсэн билээ. Тийн хэвтэхдээ аавынхаа ногоон цэмбэн дээлийг, аавынхаа үнэрийг санагалзан сэмрэн сэмэрсээр нэг мэдэхэд унтжээ. Шөнөжин аавыгаа, ээжийгээ, хөдөөгөө зүүдлэв. Өглөө сэрээд аанай л сурсан зангаар тагтан дээр гарч тэнгэрийг ажихдаа

        Ургаж гардаг нарны минь наагуур
        Униар чиг үгүй тунгалаг байна даа хө... хэмээн өөрийн мэдэлгүй амандаа аялчихав. Гунигтайхан инээж толгойгоо сэгсрээд гэртээ орохдоо

       Урдаа айлын Сийлэнбөөрийг
       Ургахын нарнаар мордуулна гэв үү дээ хө... хэмээн үргэлжлүүлэн гунганав... Аялан аялан ажил руугаа алхаж явтал утас... Аав минь залгаж байгаа нь тэр. Сайхан амарсан уу, миний охин? Сайхаан, сайхан амарлаа аав аа...

    Сайхан аавыгаа санаад л санаад л алхана... Санан санан алхахдаа сайхан дуу аялна... Сайхан боловч гунигтай дуу, ай "Сийлэнбөөр", сайхан төрсөн ч гунигтайхан амьдарсан байх даа, ардын дууны тэр бүсгүй...

Гарвал унаган мориныхоо жолоог сул орхиж
Ганзага ширэлдтэл тэврэлдэн эмээл дээр түшилцсэн хайр...  /Цэндийн Чимэддорж/

Сэтгэгдэлүүд:

1. Ууудам | 2008-07-08 15:28:02
Аавын үнэр........... Яасан их санана вэ би аавыгаа. Асгартал уйлаад аав дээрээ очихоор томоо алгаараа нулимсийг минь арчаад тухыг минь үнэрлэдэгсэн. /Айлын хүүхдүүдтэй зодоо хийчээд хэ хэ/.
2. nini (зочин) | 2008-07-08 15:36:19
Хөөрхөн бичлэг байна аа. Аавын үнэр шингэсэн дээл сайхан шүү. Энэ блогоо түлхүү хөтөлжаагаарай
3. Арима | 2008-07-08 15:40:25
Уудам: тиймээ аавын үнэр яасан дотно, аавын алга юутай өгөөмөр агаад уужим байдаг билээ хэхэ

Нини эгч: хэхэ за тэгнээ.
4. bataa123 | 2008-07-08 15:52:23
аавын үнэр...
одоо сэтгэлд үлдэждээ
хааяа сэн хийтэл үнэртэх шиг болдог шүү
санаа дагаад тэр биздээ
5. Sunshine2008 | 2008-07-08 16:01:41
Үнэхээр юм бодогдуулсан гоё бичлэг /би бол бичлэг гэхээсээ илүү бүтээл гэж хэлмээр байна/ болжээ, ахин уулзаж чадахгүй алсын тэртээд үдсэн аавыгаа эрхгүй санаад аавтай байхын жаргалд атаархаж нулимсаа нэрлээ дээ...
6. Sunshine2008 | 2008-07-08 16:05:06
Ухаалаг сайхан аавдаа зориулж ийм сайхан ухаарал, хайр ханхалсан өгүүлэл бичихиймсан...
7. Арима | 2008-07-08 16:08:31
Батаа: тиймээ аав гэнгүүт л аавын үнэр санагдах.. сайхан аав чинь амгалангийн орноос хүүгээ харж буй биз ээ.

Sunshine: хэхэ баярлалаа. хорвоогийн сайхан аавууд бүгд үрийнхээ сэтгэлд мөнх хойно хол байсан ч ойр юм шиг санагддаг байх. "явчихсан" ч дэргэд л байх шиг үрээ харж байдаг байх..
8. ariga11 | 2008-07-08 16:10:49
Сааншайн харин тэхх хэлээд юухэв сайхан билэг болсон байна, Арима-н бичлэгүүдийг бишээ бүтээлүүдийг уншаал уншаал байжийдийшд. Ухаантай охин шүү. Айдаа аавын үнэр /санаа алдав/ хэдэн жилийн дараа миний үнэрийг үгүйлдэг хүнтэй болно доо гэж /хэ хэ/... амьдрал үргэлжилж байна
9. Арима | 2008-07-08 16:12:24
Sunshine: үр нь сайн явбал аав ээжийн дээдийн жаргал байдаг байх даа. Сайхан аавдаа зориулахым болохоор сайхан өгүүлэл төрөх байлгүй дээ
10. *САЙХАН САНАА* | 2008-07-08 16:13:05
хөөх их сайхан бичжэээ.. нээрээ л аавын үнэр.. нэг содон..
11. Арима | 2008-07-08 16:14:03
Арига: хэхэ магтсанд гилаалаа :р
хэдэн жилийн дараа миний үнэрийг үгүйлдэг хүнтэй болно доо гэж /хэ хэ/... нээрэн л тэгэх байх даа...
12. Арима | 2008-07-08 16:15:20
Сайхан санаа: хэхэ. тиймээ. аав гэнгүүт надад өөр хэнд ч байдаггүй тэр л дотно сайхан үнэр нь санагддын
13. Sunshine2008 | 2008-07-08 16:15:30
Тийм дээ, бидний сэтгэлд, бас сэтгэлийн гүн дэх хайранд мөнхөрсөн хүмүүс шүү дээ...
Аригад: Тйим шүү, би ч бас унших дуртай, цэнхэр сарнаас нь тийм гэх аргагүй өвөрмөц мэдрэмж харин энэ блогоос нь сэтгэлд нэг л дотно дулаахан мэдрэмж төрдгиймаа.
14. Арима | 2008-07-08 16:22:51
Sunshine: хэхэ.. хүмүүс харин энэ блогоо сайн хөтөл гээдугаа. дотно дулаахан мэдрэмжүүдээ энд буулгадаг юмаа. хэхэ. гэвч хичээх тусмаа их зүдрэхиймаа би гэж бүтэлгүй нь :р
15. Sunshine2008 | 2008-07-08 16:24:49
Яалаа гэж дээ, хичээлтгүй өөрөөрөө байхад л хангалттай, ухаалаг хэрсүү үгс, бичлэг чинь л өөрийг чинь тэртэй тэргүй илэрхийлээд байдгийм...
16. ariga11 | 2008-07-08 16:27:42
цэнхэр сарнаас нь тийм гэх аргагүй өвөрмөц мэдрэмж харин энэ блогоос нь сэтгэлд нэг л дотно дулаахан мэдрэмж төрдгиймаа гэж Сааншайн онож хэллээ
Арима: харин тэхх, миний үнэрийг үгүйлдэг хүнтэй болно гэхээр сайхан санагдаж байна шүү
17. Арима | 2008-07-08 16:28:54
хэхэ, за. урмын үг сонсоод сайхан өдөр байнаа, өнөөдөр :-)
18. ariga11 | 2008-07-08 16:32:24
Эртээд нээрээ Монгол тв-ээр нэг кино үзээд, гэхдээ тэрийг би 3 дахаа үзэж байгаамаа, Эвилен Райн гээд бүсгүй хэрхэн гэр орноо авч явж байгаа тухай, шүлгийн уралдаан оролцоол шагналаараа амьдардаг. Тэр бүсгүй үнэхээр бодь хүн надад тэгэж санагдсан. Үзээд сууж байхнээ Арима санаанд орж байдаг шүү хэ хэ
19. Арима | 2008-07-08 16:39:10
хэхэ тэр канууг чинь би бас хоёр ч үзсэн байх шүү. гайхалтай эмэгтэйн тухай их энгүүхэн өгүүлсэн. хэхэ. Арига инээд хүргээдайхы...
20. ariga11 | 2008-07-08 16:44:39
Хэ хэ яасан яагаад инээд чинь хүрээд байгаан, уйлсныг бүү асуу инээснийг асуу гэдэг байхаа
21. Арима | 2008-07-08 16:49:58
шоолж инээгээгүй шүү.. хэхэ.. зүгээр л гоё санагдаад. нээрэн бодсон чинь хэдэн жилийн дараа золоор юм бичдэг хүү /охин/-той болуул ээж минь гээд л бичих нь байна шт гэж бодоод, бодолдоо баясаж инээсийн...
22. ariga11 | 2008-07-08 16:56:47
аан хэ хэ тийм шүү хүнд дурсагдах зүйлтэй амьдрах сайхаан
23. Арима | 2008-07-08 17:10:43
ай даа сайхаан сайхан. хэхэ.. өнөөдөржингөө л инээд алдаж өнжлөө би :р
24. ariga11 | 2008-07-08 17:14:13
сайн байна шд ойр орчимд чинь тэгвэл улам их гэрэл гэгээ цацарч байгаам байна даа хэ хэ
25. erhtsas | 2008-07-08 17:18:22
Нээрээ л аавын минь үнэр шингэчихсэн хувцасийг нь үнэрлэх гоё шүү.Бүүр аавыгаа саначихлаа....
26. Арима | 2008-07-08 17:22:16
Арига: хэхэ... харин сайхан байнаа. ажил ч эрт луусах нь ля ля ля..

Эрхцас: тиймээ. дээлийнх нь үнэр, дэрнийх нь үнэр... ай даа..
27. Quietwater | 2008-07-08 17:23:10
Ямар сайхан бичлэг вэ? Үнэхээр сайхан. Ухааралтай уяралтай, дурсамжтай бичлэг байна.
28. Арима | 2008-07-08 17:36:16
Quietwater: хэхэ баярлалаа хө
29. uiten | 2008-07-14 13:06:28
санаа алдаад л гарлаа . сайхан юмс бүр санаа алдмаар байдаг
30. altargana | 2008-07-15 13:46:21
би бас наад дуунд чинь их дуртай, найр наадамд ч дууны дугараа болохоор дуулдаг байж билээ. Хоолойны хүч их шаарддаггүй намдуу өнтөтэй, үг нь бас ая нь таалагддаг болохоор тэр.
Манай ардын дуунууд бараг бүгд л амьдралаас сэдэвлэсэн байдаг даа, энэ дуу ч бас л нэг үйлийн үртэй хүний үрийн тухай байж таараа
31. Арима | 2008-07-15 16:50:35
Үйтэн: ээх...
Алтаргана эгч: тиймээ. ардын дууны талаар сайхан юм бичнээ тэгж байгаад..
32. man (зочин) | 2008-07-15 22:48:03
bi ch bas sanaad l bna doo.aav eejii ah dvv geed l bagiin saihan dursamjuud sanagdaad l irjiin shoo.bi ch hotiin l doo gevch zun bolgon huduu gardag bailaa gej hurdan morin unah gej airag tsagaa uuh gej tarvaganii mah ch mun amttai bj bilee...haha neeree tegj bgaad neg harij irey gej bodjaagaa shoo sanaad bnaa... sanaad bna...
33. Арима | 2008-07-16 11:16:25
Мэн: санаадийгаам бол хурдан ирээч ээ тэгээд :р
34. b_a_y_a_r_a_a | 2009-05-14 15:40:42
sanaj baina
35. Арима | 2009-05-14 15:46:46
хэхэ уйлаад яах вээ Баяраа... Санахын жаргал гэж ярьдаг биз дээ хүнүүс

Блогоор минь зочилсонд баярлалаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Maked by Kula'S Blog visitor stats