
Аав ээж хоёрын минь цэл залуугийн зураг. Аав маань "хойно" цэргийн сургуульд сурч байсан үе. Миний хамгийн хайртай фото. Багад намайг аавтайгаа адилхан гэлцдэг байсан. Харин одоо бол "яг л ээж" гэх болсон хэхэ. Бага байхад "Аав минь", "Ээждээ"... гээд л олон шүлгийг аав ээж хоёртоо зориулан бичдэг байж. Харин одоо бол бичсэн бүхэн санаанд хүрэхгүй л...
***
ГЭР МИНЬ ДУЛААХАН
ГЭРЭЛТЭЙ...
БУЙД ХӨДӨӨ-
БУРХДЫН ОРОН!
БИ ӨРӨӨНДӨӨ
БИЧГИЙН ШИРЭЭ ДЭРЛЭЭД
АНИРГҮЙ ЭНЭ Л НАМ ГҮМД
АМЬСГАЛАА ЧАГНАН СУУНАМ.
АРЫН ТЭР Л ӨРӨӨНД
ААВ, ИЖИЙ ХОЁР МИНЬ
АТГАЛЦСАН ГАР НЬ БУРХДЫН МУТАР МЭТ
АРИУХАН, ДУЛААХАН...
ХАЙРЛАН ТЭДНИЙГЭЭ АЖИХАД
ХАЙР МИНЬ УЛАМ УНДАРНАМ
УЯРАН ТЭДНИЙГЭЭ ШИРТЭХЭД
УЯРАЛ УЛАМ ТӨРНӨМ
ААВ, ИЖИЙ ХОЁР МИНЬ!
БИЧИХИЙН ШАЛТАГ АМЬДРАЛ, ҮХЛИЙГ
БИЕД МИНЬ ШИНГЭЭСЭН ДАЛД СЭРЭЛ
ЭГЭЛИЙН ЭГЭЛ Ч, ЭРХЭМЭЭС ЭРХЭМ
ИЖИЙ ААВ Л ХОЁР МИНЬ!
АТГАЛЦСАН ГАР НЬ СҮМИЙН ХОНХ ШИГ
АЛСААС ДАНДАА НАМАЙГ ДАЛЛАСАН
ЭРГЭЖ ИРЭХИЙН МӨНХИЙН ДУУДЛАГА
ИЖИЙ, ААВ Л ХОЁР МИНЬ!
ДУЛААХАН ГЭРЭЛТЭЙ ОРОН ГЭР МИНЬ
ДУУ АЯЛАМ НАМ ТАЙВАН
БУЙД ХӨДӨӨ БУРХДЫН ОРОН
БУРХДЫН БУРХАД ИЖИЙ, ААВ МИНЬ!
2006.02.22 Хөвсгөл. Түнэл.



Сэтгэгдэлүүд:
Уудам: хэхэ.. санаа алдуулааяснуу... чи ч гсн удахгүй харих гэжаагааз дээ
аав ээж хоёроо баярлуулж яваарай дүү минь..
Зочин: Сайхан үг хэлж урам хайрласанд баярлалаа. за, би блогоо хаахгүй ээ. хэхэ
За тэгнээ. баярлуулахсан гээл хичээгээл хичээгээл, тэр бүртээ өөрийгөө голоол голоол... хэхэ
Бөмбүүлэй: Сайн яваад ирээрэй.. хэхэ баярлалаа...
Аримаа. Уудам та 2 надтай нэг холбогдооч. Миний ID байгаа. Хурдан бол сайн шүү
Өрөө авчхийнсан чамаас
Сайхан санаа: тийшт өөлхөн байгааз.. миний бурхад
хэхэхэ бүгдэд нь итгэчүүл яах уу.. аав ижий хоёр минь хоёулаа унаган хөвсгөлийн хотгойдууд даа
Сэтгэгдэл үлдээх: