Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн рүү харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүнийг сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань өөрт нь тусалсан найздаа баярласан талархсанаа илэрхийлээгүйгээ санаж гэнэ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлжээ. Зурвасыг аваад ихэд баярласан найз нь өдрийн хоолоо идэж байхдаа зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч үзээгүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийжээ. Хөгшин маш их баярлажээ. Тэрээр бүхэл бүтэн хоёр өдрийн турш хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхар дахь хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай, өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулжээ. Хөлдөж үхэх аюулаас аврагдсан гөлөг дулаан хоносондоо, мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд паацганан гүйж, эрхэлж тоглож байв. Гэтэл шөнө дундын алдад байшин гэнэт утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөгний чанга хуцах дуунаар сэрсэн өвгөн айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж, байшингаа ч, хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
Энэ бүхэн ганцхан ИНЭЭМСЭГЛЭЛ-ийн ач тус байсан юм.



Сэтгэгдэлүүд:
сайхан л боломж
ikuY: таны нэрийг монголчлоод бичих гэсэн яаасс гэцүүмб :р хэхэ нээх хөөрхөн санагдаадийхаар нь оруулцийн...
Альхимист: харин тэхх өөлхөн байгааз :р
Сэтгэгдэл үлдээх: