ДҮҮГЭЭ ГАРГАЖ ӨГЧИХӨӨД ИРЛЭЭ

    Дүүгээ гаргаж өгчихөөд ирлээ. Хөвсгөлийн уулсын зүг, хөөрхөн дүү нарын зүг, ижий аавын зүг... Болдогсон бол дүүгээ дагаад явчихмаар л байлаа хэ хэ. Нутгаа санаж байна аа... тэндхийн уулс, гол горхи, дууч шувуудыг... Одод нь ойрхон тэнгэрийг... /бүр атгаад авмаар ойрхон гээч/ Түнэлээ санаж байна... "Урд", "хойд" Түнэлийн нуруу, Хар-Усны гол... Бурхант... Зам жим... толгод... хаа нэгхэн тачигнатал давхиад өнгөрөх мотоциклын чимээ... Өндөр /Түнэлдээ л өндөр дөө/ довжоотой  цагаан байшингаа ч санажээн.. Том цонхон доороо дүү бид хоёр хавар болмогц цэцэг тарьдагсан... Өндөр өндөр цагаан, ягаан цэцгүүд, бас ургаж гүйцэхээрээ сонин буржгар хар үр гаргадаг улбар цэцэгсийг... Өтгөн ургасан өвс ногоо... тэр ногоон дээр тэрийн сунасан Нянгар /манай нохой/-ыгаа ч санажээн.

Хэ хэ манай Нянгартай төстэй нь төстэйм... Гэхдээ Нянгар маань арай царайлаг л даа :р

    Би зун Хөвсгөл явах л байх.. гэвч одоо манайх Түнэлдээ байхгүй. Миний очиж ч үзээгүй өөр сум руу нүүсэн гэсэн. :-(   Гэхдээ би Түнэлдээ заавал очноо... Урд, хойд, хажуу талын хөрш айлуудаар айлчилна хэ хэ... Тоглож өссөн тэрхэн газар... Намайг бага байхад "Дарга нарын лагер" гэдэг байж билээ. Одоо ч айл бүр ижилхэн цагаан байшингаа хувьчилж аваад банзан хашаа тойруулаад "тусгаар" болчихсоон... Гэхдээ л.. тэнд очноо... Аймгийн төвөөс Түнэлийн төв рүү ороод ирмэгц "урд" Түнэл дүнхийгээд л... Яагаад ч юм аав шиг минь санагддын. Аав намайг тэнд л тосч байгаам шиг... Зун болохоор манай лагерийн хүүхдүүд нийлж аваад л хойд Түнэл рүү гарна. Тэнд их хад ургадаг хэсэг газар байдаг. Халтайтлаа тоглож, амаа хөхөртөл хад түүж идэцгээнэ... тэгээд л буцаж ирээд шөнө дүл болтол тоглоно... аав ээжийг дуудахаас нааш сайн дураараа гэртээ орно гэсэн хууль байхгүй шүү дээ. Заавал дуудуулан байж дуртай дургүй гэрээ зүглэдэгсэн.

Голын эрэг дээр тэнэг юм шиг удаан суух бас гоё шүү тээ...

    Түнэл... миний бага насны дурсамжууд тэнд л бий... Эрвээхэйтэй хөөцөлдөж яваад айлын нохойд хөөгдсөн, эгчийгээ айлын бэр болоод явахад нуугдаж байгаад уйлсан... /харамлаж байгаа царай нь хэ хэ/, ахтайгаа муудалцаад гарч гүйсэн, аав ээждээ загнуулж, магтуулж байсан... анхны шүлгээ биччихээд гэрийнхэндээ үзүүлж өхөөрдүүлсэн... том том ном руу толгойгоо "шургуулсан"... энгийн л, хүүхэд бүрт л байдаг дурсамжууд гэлээ ч хамгийн гайхалтай, шидэт дурсамжууд минь тэнд... Түнэлд байгаа... би очноо... өссөн нутагтаа зочин шиг биш, охин шиг нь очно...

Ай, миний Түнэл...

Ай даа амгалан шөнө... мал тургилаад л, хоточ нохой хаа нэг хөв хөв хуцаж чимээ өгөөд л...

ЯМАР ЭНГИЙН ГОО САЙХАН ХӨДӨӨД МИНЬ ОРШНОМ...

Сэтгэгдэлүүд:

1. Арима | 2008-05-28 17:03:24
Дүүгээ дагаж уйлах шахлаа шт... хэ хэ
2. САЙХАН САНАА | 2008-05-28 17:05:17
тиймээ.. үнэхээр сайхан тайван амгалан мөнгө гэж бодохгүй амар амгалан тайва тэнд л байдаг шүү...

би ч гэсэн хөдөө явж хэд хономоор байна ооо..
3. Мортал | 2008-05-28 17:09:17
za
4. Арима | 2008-05-28 17:14:11
Сайхан санаа: нээрэн л мөнгө төгрөг, элдэв бодлоос ангид гоё шүү тээ.. хэ хэ.. хурдхан л амралтаа аваад харихиймсан...

Мортал: :-)
5. Uudam (зочин) | 2008-05-28 17:27:54
Huduunuu ochson yum shig l bailaa. Buur setgel hudulchihluu. Uneheer saihan. Mal hotolson hoino laani gereld targaa uutsgaagaad l untaad ogdogson. Ugluu bosood l uhree huraana.Gol gatlaad daarsan huluu sheej baigaa uhriin door tosoj jaahan dulaatsana. Huduu yamar gutal umsuh bish he he haaya aashtai uhreer hairuulna gesen ch toohgui. Nomhonoos ni barj avaad nuruun deer ni suugaad gol gatlana. Tegeed l haaya hishig odor taarna. Honio tuugaad l yavj garana daa. Neg shil tsai 5 shirheg chiher, neg tom boortsog, bas neg aaruul hasar basar 2-oo daguulaad honinii morio unaad l garna daa. Manai uvuu morind ih hairtai bsan bolohoor morio 7 honog bolgon solidog. Ted gertee horgodood yavj yadaad baidaggui. Neg tashuur ogohod l amaa avaad l shuugiad ugnu duu. Ingeed l honihoo belcheert ochood nomoo unshina, tsetseg navch emiin urgamal tuune. hadnii sug zurag uzej,shuvuunii ondog uzej anhaahai hoollono, nohoigooroo tarvaga bariulna, huramnii huh ruu us hiine. hiihgui yum baihguiee. Tegeed l hadnii oroi deer garch baigaad hooloi meden duulnadaa. hen ch namaig harahgui sonsohgui jinhene erh chuluu shuu. Harin hun hureed iruul shuud l nuugdana. Barigdaad yum asuuy gevel naanaasaa asuu geccheed l 2 nohoigooroo manuulaad suuchihna daa. Udiin tsaigaa nohoitoigoo angaahaitai, shorgoolj, yalaa, geed l heeriin heden amitantai tsailaad l. Ingej baital oroi bolnoo. Gertee harina hamgiin hundtei hun aay. Honind yavsan hund og uldee geed l irehed zunduu ih hool amttan. Gert tuvuus hun irsen bol andashgui ee geriin hayagaar chihriin tsaas hiiseed l he he. Buun bayar shdee. Udalgui tuhalj duusaad honi yamaagaa saanaa. Honi yamaa shiirdej baigaad harin ch neg zoduulna daa. holbohod ever ni nus ni aimaar zevuun, shiirdehed garaas aldagdana ever ni hatgana, Saaj baihad zarim yamaa ni bugsuuruu suugaad baihiim bol shudeeree suulees tataj baigaad l saana daa. he he Oroi suug ni uuna yostoi saihan. Za tegeed l ene met zunii neg odor ongorono doo. Bi geriin ajild durguie ee us avah argal tuuh ger shuurdeh too nereh geed l emee egch ene teriin l hiih ajil. Harin naraa dagaad aduund yavah yum bol buun bayar, teren shig jargal baihgui. Haaya daaga surgana /aigaad turuulj mordohgui ee neg l udaa mordson hiimori sergedeg geheer ni / tegeed yahav dee neg bulgihad ni nams shiduulj baigaam chini.Bas and yavnaa buur saihan. Zunduu adal yavdaltai uchirana. Za yoo bi buur haduurchihsan baishdee. Amiraa urshuugeerei. Gert chini orj ireed nuguu Suhbaatar janjingiind ireed burdag 2 jaal shig zunduu ih tarag uuclhihlaa. Huduunii amidral saihaan saih
6. Арима | 2008-05-28 17:44:31
хэ хэ энэ Уудамыг.. эмэгтэй юм байж даага сургадаг айн... ха ха. бас хийморь нь сэргэдэг гэжээн шөө хэхэх.. ёоо миний найз нээрэн Амираагаа ёстой үхтэр инээлгэлээ дээ. би чинь чамайг ийм айхтар малч охин гэж бодсонгүй шөө хэ хэ.. яадгийн яадгийн.. найзындаа бүр хоносон ч болно шт ээ. хэ хэ... ёоо үхтрээ инээлээ.. нөгөө хэдэд уншуулхиймсаан тээ ха ха
7. Арима | 2008-05-28 17:45:52
найзынхаа халтар бичлэгнээс ч гого бичсэн байна. жинхэнэ хөдөө үнэртжээн.. хэ хэ би гэж нэг хөдөөгийнх ч биш, хотынх ч биш амьтан :-(
8. M8HXHACAH | 2008-05-28 17:51:50
Хөдөө явах юмсан. Сайхан шүү, өглөө хүйтэн айраг залгилчаад адуунд явах ч янзтай даа. Хөдөө нутгаа гэж. Нутагтаа очоогүй 5 жил болсон байна, муухай хүнээдээ би.
9. Uudam (зочин) | 2008-05-28 17:54:41
he he. harin tiimee. Ug ni emegtei hunii hiimori argal tuuheer sergedeg gesen. Ah maani namaig morind durtai bolohoor ogirooj baigaad tegj daagan deer suulgaj baihgui yu. Yah vee hed heden daaganii am meduulsen shuu. Gexdee zarim ni ih aash muutai bolchdii. Nadaas oor huniig unuuldaggui. Chi minii hurdan mori anh unaj uraldaj baisan onigoog medne biz dee. 13 mori uraldsan chini 14 bolood irdeg ha ha. Ter goloor neg ineedem bolj bsan daa.
10. Арима | 2008-05-28 18:01:02
Мөнхнасан: нээрэн айраг ёстой гоё шүү тээ. хүйтэн айраг ч сэнгэнээл тассс шүү дээ. би эмэгтэйм байж айрганд ээмэр дуртай хэ хэ. Нутагтаа очооч ээ, муухай хүнээ дээ чи :р

Уудам: ха ха... тэгээл өөлхөн өөлхөн юм яридгийн шт.. одоо ч тэгээд ПС-ний ард суухаар л хийморь сэргэдэг болчиж дээ тээ.. хэ хэ
11. nuudelchin | 2008-05-28 18:09:03
чамайг би жапаан юм байх гэж бодсон чинь чи чинь цаатан байсан юм уу
12. Арима | 2008-05-28 18:12:32
ээш Нүүдэлчин мээнь юун Жапаан мапаан бээ. ккк.. цаатан чинь харин дөхжээнэ шүү хэ хэ
13. bayasum | 2008-05-28 18:16:29
тэр банхар яасан сайхан амьтан бээ.. ганц гөлөг олоод авхийсан..
14. Арима | 2008-05-28 18:26:10
Баясумаа манай Нянгарт захиалгаа өгч болно шүү.. хэ хэ
15. Sunshine2008 | 2008-05-29 16:35:14
Үнэхээр хөдөө үнэртэж нүдэнд харагдтал сайхан бичсэн байна, саяхан хоёр хоногийн өмнөхөн хөдөө ажлаар яваад ирсэн намайг хүртэл эргэж явахиймсан гэж бодуулах шахжийна шүү, Гэхдээ энэ жил их сэрүүхэн хаа газар нэг л дулаан орж өгөхгүй л байх шиг байна.
16. Anaraa | 2008-05-30 11:52:00
ёстой гоё санагдчихлаа
хурдан амралтаа ваад хөдөө чвах юмсан, голын хөвөө, модод, сайхан агаар, эгэл жирийн сайхан сэтгэлтэй ард олно гээл
7 сар гартал хаа ч байсын гээлүү хэхэ
хурдан амрах юмсаан, чи улам хорхой хүргээл
17. od111 | 2008-05-30 12:24:14
laitaim oo
18. Арима | 2008-05-30 16:32:38
Sunshine: харин тэхээ хавар оройтож намар эртэдсэн жилүүд ирж байх шиг...

Анараа эгч: хэ хэ ямар сайндаа дүүгээ дагаж уйлах шахав... долоон сар хурдан болоосой...

Од: лайтай гэдэг чинь сайн гэсэн үг үү муу гэсэн үг үү? хэ хэ
19. uzemjiingoo (зочин) | 2008-05-30 16:54:20
oo duu gargaj ogchood irlee gexeer ni tom xuuxeddee duu toruulj ogson yum boluu geed yoooyotdog bnshte bi. zolig. Nutgaa sanaa yu. saixan yumoo. ataarxaj baix chinee. xogshid yardagsan nutag usaa sanaad neg ochij buir ni deeree xorvoox yumsan geel. Mani met yaxav dee dorvoljin xanaas iluug medexgui garaad xorvooloo gexed yamar tsement ni deer xorvooltoin bish yagui bol xun amitan ene yamar soliotoi amitan be xeden taria dutuu garaad irchixsen yum baix daa gen biz. xexe Saixan nutagiin oxin yum biz. aa tegj bgaad neg ochij uzne
20. uzemjiingoo (зочин) | 2008-05-30 21:46:57
Tsenxer sarnii oxinii nogoo ger gej medsengui unshaal yavj bsn chin chinii ger bolchdiin. tegeed bas xogjiltei duugee gesnii ni duug ni gargaj ogood irlee gej unshaad xen ni bas duu muu toruulev gej sonirxood blog ruu chin orsiim shuu xexe
21. найз | 2008-05-31 00:15:11
хөөх чи Түнэлийнх юм уу, би жаахандаа хальт очиж ганц хонож байлаа, холын хамаатныдаа

би харин Рашаантад өвөөгийндөө их очдог байсөөн, бас нээрээ уржигдар манай залуу өвөө эмээгээ дагаад Рашаант явчихлаа, яг чам шиг хамт явмаар санагдаал байлаа

энэ сэ.ийн өнгө цагаан болохоор уншигдахгүй юм
22. uiten | 2008-05-31 15:45:30
юун гоё ийн, би хөдөө явмаар байвч хөдөө очих айл байдгүй. Муу хананаасаа хэтрэхгүй. Хамгийн хол хөдөө нь лагерь. За энэ ч яахав, тэр дээр нохойны зураг ёстрй ээмэр. Би яг ийм нохойд уруулэ байсан. Одоо ч аймар том сорвитой.
23. Арима | 2008-05-31 17:30:38
Үзэмжийнгоо: хэ хэ далийгаад л байгаарай чи, юун хүүхэд.. хэ хэ
унасан газар мөн л бол цементэн дээр ч хөрвөөсөн яадгийн :р

Найз: тэхх, Түнэлийнх.. маш сайхан байгальтай газар даа.

Үйтэн: хөдөө сайхаан... манай Хөвсгөл зундаа бол янзтай шүү. хэ хэ.
Манай Нянгар хүн зуудаггүймөө.. харахад нэг л их сүр хэ хэ
24. ~Жинжиймаa~ | 2008-06-03 00:52:51
hehe..bi chamaig manai nutag gej ertnees bodchool bsn bolhooroo..batlah gj shonojin mordloo...odoo medej abch sanaa marlaa..kkmanai nutag bih yum bnkk..ghdee,haranaasaa salgahgui ee..hehe..nutag bsn bol shn bhgui yu..shn bnaa ene hodoo...uur tsaihaas omno jaahan amariidaa..anjiltshuu....
25. Монгол Зон | 2008-08-20 11:47:20
iim l nutagt bi amar baidag, ene l humuusiin dund bi uudam baidag. saaihoon, minii mongoliin hodoo nutag. gadaadad baihaar bugdiig ni ooriih geed l, nutagtaa ochihoor aimgaara, sumaaraa, bagaaraa, brigadaaraa, za bur golooroo, dov jalgaaraa geed yavj ogdogson, nutgaa aimaar ih sanaj baina, yag ter hotnii nohoi how how hutsah, tsatsan uher oir hiven yantsaglah, aduu turgih aan?
26. tsasnii_chimee (зочин) | 2008-10-28 19:14:50
хөл чилээ л
хөгшид бодогдоол
хөвсгөлийн пургоноо гэж

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Maked by Kula'S Blog visitor stats