


...Ээжийн зэхэж тавьсан шинэ хувцсыг өмсөх гэж яарсаар өглөө эрт ээ гэгч сэрнэ. Наадмын өглөөний тэнгэр дандаа л цэлмэг байх... Эсвэл тэгж санагддаг ч байсан байж мэднэ. Сумын төвийн баруун урд байх хоёр асар бүхий багавтар дугуй хашаа бол наадмын талбай. Тийш цувах олны дунд хөл хөөр болон дэгдсээр явж очиход олон морьтнууд хөшилдөн, дуу хуур хөгжиж сэтгэл улам л дэвэргэн болж орхих...
Улаан хөхөөр алагласан Монгол Улсын далбаа салхинаа дарцаглаж, уртын дууны шуранхай хадаан наадам эхэлнэ. Наадмын нээлтэнд миний аавын бичсэн “Түнэл минь” найраглалын хэсгээс дандаа уншина.
“Азийн хөх сувд Хөвсгөл далайгаас ундрагатай
Арван зуунаар бишрэгдсэн хан хурмастын дуудлагатай
Ассан гал шиг дүрэлзсэн оргил булаалдсан уулстай
Айзам түрлэг шуранхайлсан дуу хуурын уянгатай...”
гээд л Цэвэлмаа гэдэг улаа бутарсан царайтай эгч хачин жавхаатай уянгалуулан дуудна...
...Морьтой, машинтай, мотоцикльтой, явган бүгд Дааган толгой даван цаашилна. Би их л бага байж, сумын захиргааны бор ногоон УАЗ 469-ийн урд суудалд аавынхаа урд талд зогсоод шилнийх нь доор байх төмөр бариулаас тас атган явж морь үздэгсэн... Жолооч ах сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Кабиныхаа хаалгыг онгойлгож, гишгүүр дээр зогсчихоод өрөөсөн гараараа жолоогоо мушгиж, цээжээ тээр дээр гаргачихсан хашгирч явна. Хөдөөгийн тэр энхэл донхол замд замаа харахгүйгээр тэгж уран жолооддог байсныг нь би одоо ч бахаддаг юм.
Морь эргэх агшныг харахдаа би хачин их эмзэглэн догдолдогсон. Гарааны зурхай руу дөхөх бүрт андашгүй, морьд чихээ сортолзуулан дүүхэлзээд л, тайван биш болоод ирнэ. Морины хүүхдүүд уяхан гийнгоо хадаагаад л зурхайд хүрэв үү үгүй юу яах ийхийн зуургүй гэнэт эргэн газрын тоосыг тэнгэрт хадаан хурдлуулна даа. Хачин их догдлолтой хамт аньсага чийгтэхтэй зэрэгцэн цээж рүү нэг юм огших шиг болно...
Ай тэр агшин бол зөвхөн монгол хүний л мэдрэх гайхамшиг билээ л...
...Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага... нас насны хурдан хүлгүүд хотлыг баясган хур дэлээ хийсгэн хурдлах нь юутай бахдам. Дааганы уралдаан Дааган толгойд болно. Морь ирэхийг хүлээнгээ үеийн хүүхдүүдтэй гишүүнэ түүж амаа зууртал зажилна. Алагласан майхан, машин дундуур нааш цаашаа хэд дахин ч явдаг байж вэ дээ, их л зугаатай байдагсан, тэгэхэд. Морь ирэх сургаар аав руугаа гүйж хүрнэ. Жолооч ах машины хамар дээр сэвхийтэл өргөж тавиад “харагдаж байна уу?” гэнэ.
Дааган морь гэдэг хачин өхөөрдөм. Зарим нь бүр яагаа ч гүй хөнгөн сэргэлэн давхиж ирэхэд, зарим нь бүр цуцаж гүйцээд алхчихсан, сүүлдэж ирсэн хүүхдүүд ичсэндээ ч юм уу чавга шиг улайчихаад л зарим нь буугаад хөтөлчихсөн, /”чирчихсэн” ч гэмээр юм уу хэхэ/, баян ходоодны хүүхэд байдгаараа уйлчихсан “бариа”-нд орж ирэх...
...Мориноос ирсэн наадамчид наадмын талбайд цугласан нь нугад алагласан цэцэгс шиг үзэгдэнэ. Сумын наадмын дэвжээнээ эр бяр тэгширч, ид хав жагссан эрс дэвж шаван зогсох нь гарьд шувуун дэвэх мэт сүр төгс.
Аав өдөржин бөх тайлбарлаж, халуунд хүйтэн айраг уусаар орой гэхэд хоолой нь таг сөөчихдөгсөн. Дүү бид хоёр аавын хоёр талд зогсоод бөх үзнэ. Жаахан уйдахаараа гарч наадмын талбайгаар тэнэн хуушуур эргүүлнэ. Тэгж “наадамлахдаа” аавтай зэрэгцэн айраг уусаар байгаад тэгсэн үү, одоо би айрганд хачин их дуртай. Ээж тод өнгийн торгон дээлтэй асрын урд зогсоод том том хулаар айраг аягалан асарт суугсдад түгээх үүргийг голдуу хүлээнэ.
Түнэлийн минь хүн зон хотлоор баясан цэнгэж, Түнэлийн минь хөх тэнгэрт нар мишээж, Түнэлийн минь тэнүүн талд мал амьтан налайсан тийм л дэлгэр сайхан наадмыг арван хэдэн жил үзэхдээ уйдахын учир байсангүй. Цээжин дотор бүлээн оргиулан орших гэгээн дурсал, сэтгэлийн минь хөнгөн үүлийг хөндөж орхих үлгэрийн гэмээр салхи тэр л зүгээс үлээгээд буйн учир нь наадам хаяанд ирсний шинж ээ...
2009.07.10



Сэтгэгдэлүүд:
Түнэлийн наадам
Түрүүтэй гутал
Түр зуурын дурлалууд...
сайхан наадсан уу хө.
Чи сайхан наадав уу?
би андуураад байгаан болов уу
юутай ч баярын мэнд
сугын голын надттай суухгүй гэсэн Цэрмаад
суурин хотын харчуул зориг дутсан наадам гэдэг билүүдээ
аан тийн
суусарын гүйдэл салхи шанхаар наадан сэвэлхэд
суурь түмэн асарын шаштир цацаг дэрвээ юу?
сумын наадамын дэвжээг өдөржин тойрох морьтоноос
суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу?
өөр юу билээ
говь угтаалын наадам даамай гуруун өдөртэй
гоё исэгрээнд хөгжсөн гоомой хөнгөн салхитай
үсэг ланзан асар үйтүү хуаран хээтэй
үйс лимбэн гийнгоо үлэмжийн чанар эгшигтэй
үүнээс илүү магтмаараа үеийн жаахан Бадмааяа
үнэтэй алчуур авмаараа үзүүлж чадалгүй буцмаарааа
үйлийн үргүй хөөрхөн алтан ширээгийн бурмаа
үйтэн хуаран тэрлэгэээ дурдан болтол дэргүүлэхэд
хатирч саарал морины газар асгарсан сүүлнээс
хаан бугуйвч сүлжих мэт туурайн мөр хоцорвоо
бас нэг
насан залуу хөвгүүд цонхон доор нь бүртийж
найраа муутай нэгэн нь зуух хаяалдан зогсно
зуух цонхоор нь дамжиж эр хүн болдог клубоос
зуурдын зовлон туучиж насны ханиа олдогоо наадмын бүжигэээ гэж........
хол явж барилдаагүй сумын заан
хот орж барилдаагүй сумын зааан
ёоооё хамгийн сайхан наадам бол сумын наадамшдэээээ нээрэээ
ямар мундагийн. би ёстой шүлэг цээжилдэггүйшт ...
Хэлээд юүхэв, нутгийнхаа наадмыг санаад бэтгэрч байна шт наана чинь хэхэ
Нямка, харин тэхх... аймар андуураад, аймар асуудаг гэжийшт. том юут ч гэнүү хэхэхэхэ
bi amidraldaa sumiin uzeh az 2 udaa tohioson yum
sonin shuu hun bur ahiig maani tanaid l buur darga nariin asariin dund bi chin suugaad l gehde ah maani tom darga bish shuu hehe
sumiin hobguud namaig erguuldeed suidee hehe hotiin ohin geed haha mani icheed boon suree odoo bodson ineed hurchihlee
тэгээд хөдөөний хөрслөг бор хөвгүүдээс ичсээр бгаад л буццан уу Болорка..
Ариумаа ч билүү Арима ч бил үү тиймэрхүү нэр харагдсан санагдаад
Шүлэг бичдэг Суман даргын охин юм биддээ.Амьтанаас суруул нэрийг чэнь ч гаргаж болмоор Нэртэй хүний Үстэй охин болтой.
Төстэй дурсамжууд их байнаа.Чи тэр урд талыг матгар бариулнаас сайн атгахгүй бол шил мөргөдөг золиг байгаам.Би бол хэдэнтээ мөргөсөөн. УАЗ-ын хонины хонхорт нуугдаж суучаад зурхай дөхөөд Яг Хоржийлооооооооо гэх дөхөөхөөр нь гараад ирдэг байж билээ. Аав надыг дэрчигнэж байгаа моринд дайрагдчина гээд дагуулж явах дургүй байж билээ.Харин жолооч ах нь нэг Дуу дуулаа өгчих тэгүүл Хоньтой цуг аччий гээ л... Би гялс дуржигнуулчаал нуугдаж авна. Арайхан томроод хурдны морьны хүүхэд болсон доо.
Төхөмийн хөндийгөөс эргэхдээ
Туурайгаараа сандаасан тоос нь
Төөрч будилаад цэцгэнд буугаагүй байхад
Түрүү магнай болон асрын тэрүүхэнд дүүхэлзэх
Төмөрчулууны хээр сумандаа нэртэй адуу ...
өө наадмын үеэр ч яахав юм хум үзээд сэргэг яваа юм болохоор гайгүй. харин хөдөө гадаа явахаар нөгөөх чинь зогсоогоороо давсанд яваад, за тэгээд аав гуай халамцуу бол охиныхоо бөндгөрийг хямгадаж явахаа умартаад тэр урд талын шилийг булцуу болтлоо мөргөж л явлаа хэхэхэхэ
нээрэн хонины хонхорт нуугдаж суусан тохиолдол бас бий шүү ... би хурдны морь унаж үзэх юмсан гэж мөрөөдөхөөс л хэтэрдэггүй аймхай блаа хөөрхий гэж...
Замд дугуй хагараад олби жолооч ах дугуйгаа солчоод яараад хойд хонхорлуугаа данхраад мэдэхгүй шидээд надыг алж дөхсөн шүү. Би уйлаад босоод ирсэн гэсэн.Гэмгүй жолоочийг Аав загсаж байсан санагддын дух бондойцон.Сэмнаарт дарга нартй цуг тууж л явлаа.Хариад харин Ижээрээ сайн жамтий хүртэж билээ
семинарт хүртэл дагаад тууж явдаг хэхэ, би ч хөдөө явахад нь л их дагадаг бсан дөө
Сэтгэгдэл үлдээх: