Төв Азийн цээжнээ орших тэнгэр заяат Монгол Улс газар нутгийн тогтоц, байгалийн баялаг, ан амьтан, түүх дурсгал, домог цадигаараа үнэнхүү баялаг бөгөөд тансаг билээ. Тэр дундаа Хөвсгөл нутаг Монголын нэгэн Швейцарь гэгдэж, үлэмж гайхамшигт байгаль, уул ус, домог түүхийн өлгий болсон газар юм. Энд би нутгийн нэгэн домгийг өгүүлье.
XYIII зуун. Монгол түмэн Манжийн талхинд талхигдаж, байсан ид үе. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцэл газар сайгүй өрнөж, Хотгойдын Чингүнжав, Ойрадын Амарсанаа нар энэхүү тэмцлийн манлайд гарчээ.
Нэгэн удаа Хотгойдын Шадар ван Чингүнжав Манжаас улс орноо тусгаарлан, одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг “Заг Зуу” гэдэг газар хотын төвийг суурилуулахаар Бээжингээс буцах замдаа тус аймгийн Түнэл сумын нутаг “Нарийн Хавчуу”-гийн даваагаар давж Дэлгэрмөрөнг “Цагаан Олом” гэдэг гармаар гарч, “Заг Зуу” хүрсэн гэдэг. Их замыг туулсан мятаршгүй зоригт, дайчин ван Чингүнжав ингэж явахдаа унасан газар, угаасан усаа харж замын алжаалаа тайлахаар “Нарийн Хавчуу”-гийн даваан дээр хувцасаа тайлж түр амсхийжээ…
Даваан дээрх тогоон чинээ хөх чулуун дээр хөл нүцгэн хүний хөлийн мөр, морины туурайн болон нохойн хөлний мөр дурайн үлдсэн нь бий. Энэ нь Шадар ван Чингүнжавын болон унаж явсан аргамаг хүлэг, дайчин туслах халтар банхарынх нь хөлийн мөр нутгийн чулуун дээр тийнхүү үлдсэн хэмээх домогтой.
Одоо энэ чулуу аймгийн музейд ховор үзмэрийн нэг болон хадгалагдсаар байна. Ийнхүү эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Хотгойдын Шадар ван Чингүнжавын баатарлаг үйлсийн тухай олон домгийн нэгийг өндөрлөе.
…Чин зоригт Чингүнжавын
Халуун цус хөрсөнд нь шингэсэн
Хатан зориг нь хүмүүст нь тодорсон
Мянганы холоос дуутай
Мартахын аргагүй цуутай
Миний төрсөн Хөвсгөлийн
Мянган домгийн нэг оршвой!
Хөвсгөл. Түнэл.
1999.04.08



Сэтгэгдэлүүд:
Хаана байдагийн.
Энэ зун хотоос гарч нилээн явчих санаа байгаад л байна.
Битминд Хөвсгөлийн Мөрөнд бдаг хөшөө. Нэлээд дээр барьсан эд бхаа. энэ хөшөөний ард бгаа тэр барилга бол монголд бдаг дугуй хэлбэртэй барилгуудаас хамгийн том нь гсн шүү.
Shashin bol shar tahal, bolishevikuud ulaan tahal baisaa. Odoo tsagaan tahal gej har tamhinaas uudeltei ovchnuud, bas hyataduudiin ayul l mongol orniig zalgih vii, hotgoidiin vantan shig humuus olnoor todroosoi,
Аманжин Үнэхээр сайхан нутаг шүү
Сэтгэгдэл үлдээх: