Сансрын уудмаас ч гэрэлтэх миний хөдөө

...Одод жингэнэнэ... Оддоос будрах цасан бас үл мэдэг жингэнэнэ... Мөнгөн дуулгат уул тал хүнгэнэнэ... Мөсөөр хучигдсан гол мөрөн далд хүнгэнэнэ... Анир алдарсан өвлийн тэнгэрээс туяа татан, аяа миний хөдөөд одоо бурхад чуулж байгаа...

Бурхад чуулдаг хөдөөд минь ижий аав минь суугаа... Буурал буурал өвгөд хөмсгөө цантуулж  алхаа... Харц тунамал охид дээлэн дотор гунхаа... Ханхар ханхар хөвгүүд өвлийн талаар давхиа... Жилдээ ганц эргэдэг холхи нутаг минь... Жирийн бус төгөлдөр гоо үзэсгэлэн минь... Инээдэн цаанаа нуусан гэрэлт гуниг минь... Ижийгээ санахдаа эгээрэх гэгээн дуудлага минь...

Сэрэхүй, эгээрэхүйн гүнээс намайг даллах хөдөө... Сэтгэлд хөлдсөн гунигийг оддынх нь болор туяа хоромхонд гэсгээх хөдөө... Хайрлахуй, уярахуйн чанадаас намайг энэрэх хөдөө... Хар дарсан зүүд бүхнийг бурхдын мутраас асгарсан цасан ариулах хөдөө...

Сансрын уудам орон зайд дэлхийтэйгээ 365 хоног эргэлдэж, сар нарны орчилд амьдын жаргалыг амтлав. Амталсан бүхний минь гүнд хөдөө минь нуугдаж байв. Амжиж харсан үзэсгэлэн бүхнээс хөдөө минь гэрэлтэж байв. Аяа, сайхан эх нутгийн минь "эх" болсон хөдөө... Сансрын уудмаас ч гэрэлтэх миний хөдөө...

 ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!!!

Сэтгэгдэлүүд:

1. МОНГОЛХҮҮ | 2008-12-31 16:42:09
Тэр л цэвэр тансаг байдлыг яасан их санан үгүйлнэ вэ хөршөө. Шинэ оны мэнд шүү хө. ДАРАА ЖИЛ УУЛЗАЯ. гэснээс хөдөө гэртээ он гаргасан бол мөн гоёо тэ
2. Freelance | 2009-01-01 01:06:50
Шинэ Оны Мэнд Хүргэе! Аз жаргал сайн сайхан бүхнийг Хүсэн Ерөөе!
3. Арима | 2009-01-02 15:44:23
Heleed yughiihuu horsh meen. Saihan bayrlasan uu

Solyaris Bayrlalaaaa
4. bataa123 | 2009-01-02 15:55:11
гоё зураг бна шүү
5. Nini | 2009-01-05 23:08:43
Сайхан зүйрлэл
6. Арима | 2009-01-06 10:39:53
Батаа хэхэ тийм бнуу
Нини баярлалаа эгээ
7. jiguur | 2009-01-06 12:43:47
nice
8. Арима | 2009-01-06 13:21:26
9. embi | 2009-01-12 18:36:20
хөөе хөе тэр тэр манайх байна сайн хар даа ха ха ккк
10. ЗОРИГТ8 | 2009-01-31 21:20:35
Сансрын уудмаас ч гэрэлтэй тэр хөдөө нутаг хаанах вэ? Чиний хөдөөд чамайг авч очоод Гэрэлт ханхүү болохсон.
11. chimeglen | 2009-02-01 13:15:14
minii Mongoliin hodoo ch saihan shu. saihan zuirlel bna
12. Арима | 2009-02-01 13:31:55
Эмби хэхэ би хэлээгүй юу гэрэлтээд л харагддаг аа гэж :р

Зоригт Миний хөдөө Хөвсгөл өө. Чиний хөдөө хаанах вэ хэхэ...

Чимэглэн Баярлалаа...
13. bi_jiremsen | 2009-02-16 13:33:17
Аримагийн хөдөө Хөвсгөл юм биздээ, Жанхайн даваа даваад л ороход тэр гэхийн аргагүй гоо үзэсгэлэн угтаад авдаг тэр хөдөө мөнүү, Ай даа, сайхан нутаг даа...далай ээж минь өршөө гэж
14. Арима | 2009-02-16 15:18:47
Тиймэээ. Тэр чинь мөнөөсөөө мөөн хэхэ... Өөрөө бас эндхийнх юм уу..
15. ogoo (зочин) | 2009-02-16 18:23:47
Arima mine hudoo ilgeelteer garch malchin bolj hotiin bid nariigaa tejeebel yasan yum..
16. Арима | 2009-02-16 18:56:18
Яасан тэжээл дутсан уу? кэкэ
17. ogoo (зочин) | 2009-02-17 20:49:45
hyamrald orood oo
18. amanjinka | 2009-03-04 02:46:21
сайн уу хө сайхан шинэлсэн биз дээ
19. Арима | 2009-03-04 13:50:34
Сайн уу Аманжин. Сайхан шинэллээ. Хөдөөдөө оччихоод ирсэн шүү хэхэ
20. Style_s | 2009-03-08 06:18:49
tanaihaar anh udaa zochilj bna saihan bichjee mash ih taalagdlaa chamd amjilt husie martiin 8-nii mend hurgie
21. Арима | 2009-03-09 12:21:22
Стайл-д Блогоор минь зочилсонд баярлалаа... Өнгөрсөн ч гсн Мааартын мэнд шүү.
22. 35 | 2009-03-22 11:53:35
http://uranzurag.blog.banjig.net
Крамскойг бичээд оруулчлаа
23. bolorka83 | 2009-03-22 12:05:20
turuuhen neg blog deerees hodoonii mangar ene ter gsn yum olj unshaad uurtai yabj bsan chin ene taarad taivshirhcihlaa neeree l minii hodoo shu de
24. amanjinka | 2009-03-23 16:49:59
ГОЁЫН БИ БАС ХӨДӨӨӨДӨӨӨ ОЧИХ ЮМСААААН
25. Арима | 2009-03-23 16:56:39
35 ахад баярлалаа

Болорка хэхэ баярлалаа

Аманжинка санаж бгаад ирэхийн цагт бүр ч сайхан бх бизээ
26. Style_s | 2009-03-24 19:23:17
bayarlalaa ho daraagiin saihan bichlegiig chine huleej bna shuu naiz aa chinii bichleg nadad mash ih taalagdsan shuu
27. Арима | 2009-03-25 17:58:02
Стайл аа удахгүй бичлэг оруулнаа хэхэ...
28. Жиргээ | 2009-03-26 17:02:21
xexexe shine jil bolj bgaamuu ashtaixan yum
29. Dr_TLG | 2009-03-26 17:34:20
Hi hariu zochilj baina ene ih saihan bichjee gehdee chamd zuvluhud devsger fonoo tsagaan bolgoson bol bichgee yagaad hamt tsagaan bologoson be haragdahgui baina setgegdel haragdahgui baina ene deeree anhaaraarai amjilt
30. Арима | 2009-03-27 12:19:46
Жиргээд кэкэкэкэ тийншт гсн :р

ТЛЖ-д зочилсонд баярлалаа. засахыг хичээе ээ
31. Style_s | 2009-04-26 00:48:35
hezee ve huleej ban he ehe
32. Монгол Зон | 2009-05-02 11:42:50
tsas orood setgel zungaaraa yu, arima? ug ni havar bolmoor doo, odiid.
33. amanjinka | 2009-05-04 19:38:03
яагааад юм оруулахаа болио вэ
34. Арима | 2009-05-05 14:22:40
za bi end udahgui neg yum hiinee
35. navaan (зочин) | 2009-06-12 13:35:11
aguu yumaa
36. Арима | 2009-06-12 20:09:45
Navaand hehe bayrlalaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Maked by Kula'S Blog visitor stats