2009-07-13 12:30:44


...Ээжийн зэхэж тавьсан шинэ хувцсыг өмсөх гэж яарсаар өглөө эрт ээ гэгч сэрнэ. Наадмын өглөөний тэнгэр дандаа л цэлмэг байх... Эсвэл тэгж санагддаг ч байсан байж мэднэ. Сумын төвийн баруун урд байх хоёр асар бүхий багавтар дугуй хашаа бол наадмын талбай. Тийш цувах олны дунд хөл хөөр болон дэгдсээр явж очиход олон морьтнууд хөшилдөн, дуу хуур хөгжиж сэтгэл улам л дэвэргэн болж орхих...Улаан хөхөөр алагласан Монгол Улсын далбаа салхинаа дарцаглаж, уртын дууны шуранхай хадаан наадам эхэлнэ. Наадмын нээлтэнд миний аавын бичсэн “Түнэл минь” найраглалын хэсгээс дандаа уншина.
"САНААНД ТОДХОН НААДАМ" цааш унших »


...Надад үлгэр ярьж өгдөг өвөө байсангүй. Ихээ эрт тэнгэрийн орноо одож, сүүмэн хөх одонд хувилсан тэр эрхэм хүний дүү бидэнд ярьж өгөх байсан үлгэрийг Түнэлийн минь гүн тэнгэр, жирвэгэр одод, жирийн биш гэрэлтэгч саран орлож үлдсэн юм.
Жаалхан ахуйн өвлийн үдшүүдээ эргэн дурсахаар дүүтэйгээ хамтдаа хэвтээд номноос уншиж цээжилсэн үлгэрүүдээ нэг нэгэндээ ярьж, онигоо зохион инээлдэж байсан минь хамгийн түрүүнд санагддаг. 




